This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

Sunday, August 21, 2011

Toyota-н түүх

Toyota гэх тун энгийн, сонсголонтой нэрээрээ алдаршсан Toyota Motor Corporation буюу TMC нь өдгөө дэлхийн хэмжээнд 71 мянга гаруй ажилчин, албан хаагчтай, үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч автоүйлдвэрлэгч юм.
Toyota корпорацийн түүх тэртээ 1937 оноос эхтэй. Тухайн үед Киичиро Тоёода гэгч автомашин үйлдвэрлэх зорилгоор аавынхаа “Toyota Industries” компаниас салан тусгаарлаж, автомашин дагнасан үйлдвэр байгуулахаар санаа шулууджээ. Харин үүнээс гурван жилийн өмнө буюу 1934 онд “Toyota Industries”-ийн нэгэн хэлтэс байх үед тэд Type A гэх анхны хөдөлгүүрээ бүтээж, удалгүй 1936 онд Toyota AA хэмээн нэрлэсэн анхны суудлын тэргээ үйлдвэрлэсэн байв.
TMC эдүгээ “Toyota” группын салбар компани бөгөөд Scion, Lexus, Daihatsu, Hino Motors зэрэг охин компанитай. Toyota-гийн төв Японы Аичи мужийн Тоёота болон Токио хотуудад байрладаг.
Нарийвчлан тодорхойлбол дэлхийн шилдэг авто үйлдвэрлэгч Toyota-гийн түүх 1933 оноос эхэлнэ. Тухайн үеийн Японы зохион бүтээгч, үйлдвэрийн эзэн Сакичи Тоёодагийн 1926 онд үүсгэн байгуулсан Toyoda Automatic Loom Works /хожим нь Toyota Industries нэртэй болсон/ компани авто салбарт хүч сорихоор шийдэж, түүний хүү Киичиро Тоёода гэгч анхлан Toyota компанийн суурийг тавьжээ. Тэдний хамгийн анхны бүтээл нь А1 гэх суудлын хөнгөн тэрэг, мөн G1 гэх ачааны машин байв. Удалгүй 1937 онд Toyota бие даасан компани болсон юм. Тухайн жил өнөөгийн агуу амжилт, арвин түүхийн эхлэл болон мөнхөрчээ. Ирээдүйнхээ талаар, өнөөдрийн энэ алдар хүнд, амжилтын оргилыг мэдэрч чадсан Киичиро Тоёодагийн хүсэл зориг, тэмүүлэл, эрмэлзлийн үр дүнд эдүгээ цагийн шилдэг авто үйлдвэрлэгч бий болсон юм.
1929 онд Киичиро авто үйлдвэрлэлийн талаар судлах, илүү ихийг таньж мэдэхээр Европ болон АНУ-аар хэрэн хэсчээ. Улмаар 1930 он болоход тэр бензин хөдөлгүүрийн талаар чамгүй ойлголттой болж, судалгаа ч хийж амжсан байна. Удалгүй Япон, Хятадын хооронд дайн өрнөж, улмаар дэлхийн хэмжээнд мөнгөний хомсдол бий болж эхэлсэн учир Японы Засгийн газрын шахалтаар авто салбарт хүч сорих болжээ. Дотоодын авто үйлдвэрлэл туйлаас үгүйлэгдэж байсан тэр үед, Toyoda Automatic Loom Works анхны загвар болох Type A хөдөлгүүрийг бүтээсэн юм. Энэхүү хөдөлгүүрээ ашиглан тэд 1935 оны тавдугаар сард анхны амжилт дагуулсан A1 маркийн анхны суудлын тэргээ үйлдвэрлэсэн бөгөөд тэр жилийнхээ наймдугаар сард G1 гэх ачааны машиныг гаргажээ. Түүнээс нэг жилийн дараа буюу 1936 оноос эхлэн Model AA автомашиныг үйлдвэрлэх болсон байна. Тухайн үеийн Toyota-гийн төмөр хөлгүүдийг гадаад үзэмжийнх нь хувьд Америкийн Dodge Power Wagon болон Chevrolet-тэй адилтгаж болохоор байв.
1937 он болоход Киичиро аавынхаа компаниас салж, Toyota Motor Co. гэх бие даасан компанийг байгуулжээ. Хэдийгээр үүсгэн байгуулагчдын удмын овог Тоёода байсан боловч сонсголонтой байдал, мөн ирээдүйн аз ивээлийг илэрхийлж, “Тоёота” болгон өөрчилсөн байна. Анхлан Тоёода нэрийн дор хэд хэдэн удаа зах зээлд машины эд анги нийлүүлж байсан ч 1936 оны есдүгээр сард компанийг шинэ бэлгэ тэмдэгтэй болгохын тулд нийтийн дунд уралдаан зарлаж байжээ. Уралдаанд ирүүлсэн 27 мянган бүтээлээс дугуй дүрсэнд багтаан “Тоёода” гэдгийг япон цагаан толгойн катакана үсгээр гурван үед хуваан зурсан бүтээл шалгарсан ч захирлуудын гэр бүлийн шийдвэрээр “Тоёота” болгон өөрчилжээ. Учир нь наймын тоог азтай гэж үздэг япончуудын хувьд “Тоёота” гэдэг нэрийг найман зурлага ашиглан бичдэгтэй холбон тайлбарладаг юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Toyota-гийн үйлдвэрлэл Японы эзэн хааны армид зориулан ачааны машин үйлдвэрлэхэд чиглэж байв. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цэргийн зориулалттай ачааны машинууд нь урд талдаа ганцхан гэрэлтэй гэх зэргээр байж болох хамгийн энгийн хувилбараар бүтээгдсэн байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, дэлхий дахинд энх тайван, амар амгалан ноёрхох болсон ч Япон улс эдийн засгийн хувьд асар хүнд байдалд байв. Харин Toyota энэ үеэс эхлэн арилжаа наймааны зориулалттай, ашгийн төлөө үйлдвэрлэл эрхлэх болж, 1947 онд SA гэх загвараа танилцуулсан байна. Нэгэнт нийгмийн байдал, ард иргэдийн амжиргаа туйлаас хүнд байсан учир компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа ч доройтож, 1949 оны сүүлчээр Toyota дампуурлын ирмэгт тулав. Улмаар 1950 оны зургадугаар сард тус компани ердөө 300 ачааны машин үйлдвэрлэж, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ. Менежментийн хувьд удаа дараа арга хэмжээ авч, орон тооны цомхотгол, цалин хасах болсон нь ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч, хоёр сар гаруй хугацаанд ажил хаялт үргэлжилсэн байна. Ажил хаялтыг зөвшилцлийн дүнд зогсоож, цомхотгол болон цалин хасах асуудлыг хэвээр үлдээсэн ч тухайн үед компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Киичиро Тоёода ажлаасаа огцорчээ. Киичирогийн халамж залгааг тухайн үед Toyoda Automatic Loom-ын ерөнхий гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Таизо Ишида үргэлжлүүлэх болсон байна.
Удалгүй хоёр Солонгосын хооронд дайн дэгдэж, Өмнөд Солонгосын талд тусалж байсан АНУ-ын цэргийн армиас 5000 машины захиалга Toyota компанид ирснээр сэргэн мандалтын замдаа орсон юм. Ишида тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад онцгой анхаарч, үүнийхээ дүнд ихээхэн итгэл найдвар олж авсан байна. Үүний нэг тод илрэл нь 1959 онд Мотомачи дахь салбар үйлдвэрийг барьснаар ганхаж байсан авто үйлдвэрлэлд Toyota компани Nissan-аас давж гарсан явдал байлаа.
1950 онд Toyota Motor Sales гэх борлуулалт хариуцсан тусдаа компани байгуулж, 1956 оны дөрөвдүгээр сард Toyotapet гэх дилерийн сүлжээ бий болжээ. Удаахь жил нь Toyota Crown суудлын тэргийг АНУ-ын зах зээлд гаргаж, Япон улсын түүхэн дэх анхны гадаад руу экспортолсон төмөр хөлөг болсон байна. Удалгүй АНУ болон Бразилд Toyota-гийн салбар үйлдвэрүүд хаалгаа нээв.

1960-аад оны эхэнд Toyota шинэ судалгаа, хөгжлийн тал дээр түлхүү анхаарах болсноор Тайландад төлөөлөгчийн газраа байгуулж, компанийн 10 сая дахь төмөр хөлөг үйлдвэрээс гарав. Мөн энэ үед тэд Демингийн шагнал хүртэж, Hino Motors, Daihatsu-тай хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Toyota-гийн анхны гадаад дахь салбар 1963 оны дөрөвдүгээр сард Австралийн Порт Мелбурн хотноо байгуулагдаж, 60-аад оны төгсгөлд гэхэд Toyota дэлхийн хэмжээнд байр сууриа бататгаж,нэг сая дахь автомашинаа экспортолжээ.
Toyota Motors Company болон Toyota Motor Sales нар 1982 онд нэгдэж, Toyota Motor Corporation бий болсон бөгөөд удалгүй Калифорнийн Фремонтод салбар үйлдвэрээ барьсан байна. 1989 онд тэд Lexus хэмээх люкс зэрэглэлийн загвараа танилцуулсан бөгөөд 1990-ээд онд Toyota T100 буюу Tundra, Camry Solora хэмээн нэрлэсэн Camry-гийн спорт загвар, Scion брэнд зэрэг том оврын, тансаг ангиллын, мөн спорт биш боловч ганган чамин загвартай, худалдан авах чадвартай, нэн ялангуяа залуу хөрөнгөтнүүдэд зориулсан төмөр хөлөг үйлдвэрлэх тал дээр илүү анхаарах болжээ.
Toyota-гийн түүхэнд төдийгүй дэлхийн авто ертөнцөд эргэлт хийсэн нэгэн онцгой алхам нь 1997 онд HYBRID буюу давхар хөдөлгүүртэй Prius автомашиныг үйлдвэрлэсэн явдал байлаа.
Улмаар 2000 онд Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийд тэргүүлэгч компаниудын жагсаалтад Toyota наймдугаарт бичигдсэн нь тэдний ололт амжилт, чанар чансааг батлан харуулсан хэрэг байв. Харин 2008 онд Toyota дэлхийн хэмжээнд борлуулалтаар GM-ийг давж, дэлхийн авто салбарт ноёрхогч гэдгээ баталсан юм.


Thursday, August 11, 2011

"Петровис" компани үнээ 100 төгрөгөөр багасгалаа

Шатахуун импортлогчид өнгөрсөн долоо хоногт нэгэн зэрэг АИ92 болон А80 автобензиний үнийг 90 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Автобензиний үнэ ийн өсөж, иргэд бухимдаж байх зуур "Петровис" компани дизель түлшнийхээ үнийг бууруулж, хэрэглэгчдэдээ гэнэтийн бэлэг барилаа. Өчигдөр орой 17:00 цагаас эхлэн тус компанийн ШТС-ууд дизель түлшний үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр хямдруулав.

Monday, June 27, 2011

Аи-92 шатахуун нөөц дуусч байна


Сүүлийн өдрүүдэд иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ-92 шатахуун хомсдоод байна. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч зарим компани бэлэн мөнгөөр АИ-92-ыг худалдахаас татгалзаж, карт болон талонтой хэрэглэгчдэдээ тодорхой хэмжээгээр өгч байна.

Thursday, June 23, 2011

Шинэ www.autobulannet.tk тавтай морил

Миний дуртай загварын машин

Өнөөдөр бусад мэдээнүүдээс өөр мэдээ оруулж байна. Товчхон өөрийнхөө дуртай машиныг та бүхэнд танилцуулан тэр машины тухай оруулж байна. Миний дуртай, хүсэн дуралдаг машиныг харахыг хүсвэл дэлгэрэнгүй орж үзнэ үү. Ернь миний сонирхол бол седан машиныг илүүд үздэг нэгэн. Энэ бол миний бодол миний л хүсдэг машин ...........

Monday, June 20, 2011

Амралтын өдрүүдэд зам тээврийн осол нэмэгдсээр байна

Замын цагдаагийн газрын жижүүрт өнгөрсөн амралтын өдрүүдэд осол, хэргийн шинжтэй 157 дуудлага ирсэн байна. Зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас Түшиг сум руу явах замд нэг км-т ДВ-150 маркийн, улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 20 настай М нас барсан. Уг осол зургадугаар сарын 18-ны 23.00 цагийн үед гарсан байна. Баянгол дүүргийн нутаг Энэбишийн өргөн чөлөө,”Сэрүүлэг” дээд сургуулийн зүүн урд замд Nissan Patrol маркийн 63-82 УБС дугаартай автомашины жолооч Н нь нэр, хаяг тодорхойгүй 65-70 орчим насны эрэгтэй, явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Хүн гэмтсэн осол 19 гарч, 22 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг Энэбишийн өргөн чөлөө, 1000-н нэрийн барааны дэлгүүрийн зүүн урд уулзварт Тoyota Marino маркийн 05-61 УБЛ дугаартай автомашины жолооч нь Hyundai Ехсеl 14-75 УБВ маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн юм. Түүнчлэн эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлсэн байна.

Sunday, June 19, 2011

Мэдэгдэл

Удаан хугацааны турш шинэ мэдээллүүдийг хийж чадаагүйд юуны өмнө та бүхэнээс хүлцэл өчье. Тодорхой шалтгааны улмаас шинэ соргог мэдээ мэдээллийг хүргэж чадсангүй. Тиймээс www.autobulannet.tk блог нь тун удахгүй автомашин сонирхдог залуусдаа шив шинэхэн мэдээгээр та бүхэнтэйгээ уулзана.
                                     Админ : ҮнэнБаабар

Tuesday, April 19, 2011

Томоохон авто замуудын ажлууд эхэллээ


Нүхэн гарц, гүүр тавих, нөхөөс хийх, гэрэл дохио шилжүүлэх, борооны ус зайлуулагч хийх гэх мэт 22 төсөл, арга хэмжээний ажил үндсэндээ эхэлсэн. Өнгөрсөн жил хийж дуусалгүй он дамжсан ажлыг бас эхлүүлээд байна. 2011 онд 23,7 тэрбум төгрөгийн 49 төсөл, арга хэмжээний ажил хийхээр батлагдсан. 30 гаруй ажлын гэрээ хийгдсэн. Долоон томоохон авто замын ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, 22-ын товчоо, Таван шар, Дамба, Шадивлан, Дарь-Эх, Сансрын ШТС, Бага тойруугийн замын ажил энд орно. Замын шугам сүлжээ шилжүүлэх, замаа өргөтгөх ажлыг хийж цаг их алдаж байна. Газар чөлөөлөх, шугам сүлжээ шилжүүлэх ажил бас цаг хугацаа шаардаж байгаа. Долдугаар сарын10-наас өмнө замын урсгал засварын ажлыг дуусгана. Замын цоорхойг хөрөөдөх ажил явагдаж байна. Тавдугаар сарын 1-нээс асфальтийн ажил эхэлнэ" гэж ажлын явцаа танилцууллаа.

Sunday, April 03, 2011

Volkeswagen компани дахин машинаа татлаа

Германы томоохон автомашины үйлдвэрлэгч компаниудын нэг болох Volkeswagen компани нь дахиад нэг загвараа татлаа. Энэ загвар нь 2010 оны 3 сараас 2011 оны 3 сарын хооронд үйлвэрлэгдсэн VW Jetta седан кагварын машин юм. VW Jetta-н сигнал нд асуудал гарчээ. Тиймээс Volkeswagen компаний зүгээс 71000 машинаа татахаар болжээ.

Saturday, March 26, 2011

Дубай хотын гудамаар явах машинууд

Дубай хотын гудамаар явах машинууд .............

Cars 2 3D-ээр тун удахгүй

Disnep Pictures компани болон Pixar Animation ын хамтын бүтээл болох Cars 2 тун удахгүй нээлтэй хийх нь ээ. Cars 2 дээр машинууд маань дэлхийн томоохон үзэсгэлэнтэй хот болон улсуудаар аялах нь Япон, Франц, Орос гээд л.Японы гудамжны уралдааныг Cars 2-т хослуулж өгсөн нь тун гайхалтай. Харин McQueen ы адал явдал түүний сайн найз болох Mater адал явдал үргэжлэх юм байна.Дээрээс нь нэмж хэлэхэд энэхүү кино нь дээр шинэ дүрүүд цөөнгүй нэмэгдсэн гэнэ. Мөн нэг зүйлийг дуулгахад энэхүү кино маань 3D Бодит дүрслэлээр гарах юм байна.

Sunday, March 20, 2011

Автомашин үйлдвэрлэгчид хэцүү байдалд байна


АНУ-ын автомашины хамгийн том үйлдвэрлэгч “Женерал моторс” Испани болон Герман дахь машины үйлдвэрлэлээ бууруулахаар болж буй талаар “Блүүмберг” мэдээллээ. Энэ мэдээллийн дагуу бол Испанийн Зарагоза хот дахь тус компанийн үйлдвэр маргааш хаагдаж мэдэх юм. Харин Германд зохион байгуулахаар болоод байсан компанийн шилжилт маргааш, эсвэл нөгөөдөр цуцлагдаж мэдэх талаар компанийн төлөөлөгч Клаус Петер Мартин хэлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Дэн Экэрсон Сао Пауло хотод хийсэн мэдэгдэлдээ өнгөрсөн долоо хоногт болсон Японы газар хөдлөлт, цунами нь энэхүү өөрчлөн зохион байгуулалтын үндэс болжээ. Энэ бүхний гол зангилаа нь авто зах зээлд хомсдол бий болох вий гэсэн айдас юм. “Японы өнөөгийн нөхцөл байдал нь үйлдвэрлэлд эцсийн дүндээ нөлөөлөл үзүүлэх үү гэдэгт хариулахад тун бэрх байна. Ялангуяа үйлдвэрлэл зогсох эсвэл удаашрахад хүрвэл яах вэ гэдэг нь тодорхойгүй байна” гэж Стэнфорд дахь санхүүгийн зөвлөх үйлчилгээний компанийн захирал Мариан Кэллэр хэлжээ.

Tuesday, March 15, 2011

Volkeswagen Routan машинаа эргүүлэн татлаа

Өчигдөр Volkeswagen компани 2010 онд үйлдвэрлэгдэсэн VW Routan болох мини ван загварын 12100 ширхэг машинаа эргүүлэн татжээ. Учир нь VW Routan машины замын аюулгүй байдлын системд доголдол гарч гэнэтийн осол аваарын үед ямар ч идэвхигүй болдог байна. Үүний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохиролтой гэж эргүүлэн татлаа. Энэхүү шалтгаанаас болж мөн Chrysler Town & Country, Caravan гэх мини ван загваруудад гэмтэл гаржээ. Гэхдээ эдгээр машинуудыг эргүүлэн татах нь тодорхойгүй байна.

Monday, March 14, 2011

Машины үнэ нэмэгдэх үү?

Өнгөрсөн баасан гарагийн шөнө Японд аймшигт газар хөдлөлт цунами болсон билээ. Үй олон барилга устан сая сая машинууд усны шувуу шиг хөвөн их гарз хохирол учирсан билээ. Харин монголд сүүлийн хэдэн хоног автомашины үнэ нэмэгдэнэ гэх цуурхал тараад байгаа билээ. Учир нь Японы автомашины зах зээл болон далайн замаар экспортлодог машинуудаа бүгдийн урсгаж эсвэл далайд явах зам нь хаагдаж, монголд япон машины арилжаа худалдаа багасаад байгаа билээ. Иймээс япон машины монголд экспортлодог тоо нь багасч байгаа юм.  Зарим хүмүүс үүнийг далимдуулан хий үнээ нэмэн хөөрөгдүүлж ашиг хонжоогоо хөөн автомашины үнээ нэмсэн гэх мэдээлэл ихээр гараад байгаа билээ. Харин ойрын хугацаанд автомашины үнэ тогтвортой байх бололтой.

Friday, March 11, 2011

Админ хайж байна

Энэ блогт хамтарч админ хийх хүн байвал nyamsaikhan96@yahoo.com руу саналаа илгээгээрэй хамгийн гол нь админ болох хүн машины тухай мэдлэгтээ байх нь чухал. Мөн байнга мэдээ хийх хэрэгтэй.

Wednesday, March 02, 2011

Урд хөрш маань машины загвараа өөрсдөө зохиогоосой

Дэлхийн хамгийн том гүрнүүдийн нэг болох Хятад улсад сүүлийн хэдэн жил маш эрчимтэй автомашины зах зээл нь хөгжиж байгаа бөгөөд улсынхаа автомашины хэрэгцээг хангахаар том цар хүрээтэй болсон билээ. Дэлхийн нэр хүндтэй компаниудыг эзэмшин зарим компаниудаас тодорхой хэмжээний хувьцаа эзэмшдэг юм. Харин сайны хажуугаар саар гэхчээр урд хөрш маань машины дизайн загвар болон логогоо нэр хүндтэй болон гадаадын автомашиныг бүхлээр нь шуудхан хэлэхэд бүхлээр нь copy дох хэвийн үзэгдэл болжээ. Үүнийг тэр компаниуд зүгээр өнгөрөөгөөд байгаан хачирхалтай юм. Ямар ч байсан made in china болон china copy cars ыг сонирхуулан толилуулъя.

Sunday, February 27, 2011

Домогт хурдны хаан Nissan GT-R түүх

Анхны Nissan GT-R гэдэг нэрээр 1969-1977 онд үйлдвэрлэгдсэн юм. Дараа нь 1972 оноос эхлэн үйлдвэрлэхээ больсон бөгөөд 16 жилийн турш завсарджээ Харин 1989 оноос Nissan GT-R гэх нэр дахин худалдаанд гарах болжээ. 1989 онд Nissan GT-R R32 загвараа гарган тэрхүү машинаа голдуу жирийн хэрэглээнд биш авто спортод ашигладаг байсан ба JGTC Group A төрөлд 4 удаа зохион байгуулахад нь 4 удаа аваргалж байжээ. 1990-1992 онд  Australian Touring Car Championship түрүүлж тэр үедээ хурдны их аварга нь байлаа. 1993 онд Nissan GT-R R33 загвараа гарган танилцуулж, Nissan GT-R R34 өө 1999 онд анх танилцуулж байжээ. Түүнээс хойш 10 жилийн дараа буюу 2009 онд Nissan GT-R35 аа гаргасан .

Wednesday, February 23, 2011

Ford Explorer SUV загвараа татлаа


Ford компани Explorer SUV загварын зарим автомашинуудыг эргүүлэн татах гэж байна. Учир нь уг автомашиныг үйлдвэрлэх явцад арын суудлуудад алдаа гарсан бөгөөд энэ нь машины гадаад болон дотоод үзэмж, аюулгүй байдал зэрэгт сөргөөр нөлөөлжээ.

Monday, February 21, 2011

Автомашины үнэ хямдарч байна


Сарын өмнө болсон үндэсний баяраар унаагаараа өрсөлдөх гэсэн монголчууд “Да хүрээ” захад багтахгүй байсан. Энэ боломжийг автомашины ченжүүд алдаагүй нь тодорхой юм. Төмөр хүлгийн үнэд жилд 2-3 удаа өөрчлөлт ордог байна. Өнгөрсөн сард 500 мянгаас дөрвөн сая төгрөгөөр өсчээ.

Tuesday, February 15, 2011

Улаан-Баатар хотод машин багтаж шингэхээ болилоо

Автомашины дөрвөн оронтой улсын дугаар дуусч байгаа ажээ. Тиймээс Авто тээврийн газрынхан удахгүй гурван оронтой тоог гаргахаар болсон байна. Түүнчлэн “УН” гэсэн үсэгтэй дугаар бараг л дуусах дөхөж байгаа гэсэн. Тиймээс Авто тээврийнхэн нэгэн арга сэдэж байгаа аж. Гэхдээ энэ нь одоогоор нууц. Харин бусад оронд бол машины дугаар шал өөр маягаар хэрэглэгддэг бөгөөд тухайлбал машины бүх л мэдээллийг хадгалдаг үүрэгтэй.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More