Хөдөлгүүрийн тосыг бүгдийг нь асгасны дараа автомашин хэдий болтол авж чадах бол оо?Бүгд Найрамдах Солонгос Улсын дээд амжилтуудыг бүртгэх газараас автомашины моторын тосыг бүгдийг нь асгаж тосгүй байхад явж өвөрмөц амжилт тогтоохоор “Мorris Оil” компанийн төлөөлөгч У Сэ Ёо 1997 онд үйлдвэрлэгдсэн Хёндэй Соната 3 маркийн суудлын автомашиныг жолоодон энэ сарын 18-ны өдөр 18 цагт Хойд болон Өмнөд Солонгосын хилийн боомт Панмүнжомоос хөдөлж Пусан хотоор дайран Тэжон хот хүртэл нийт 750 орчим километр тойруу замаар явлаа гэж мэдэгдлээ.