This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Showing posts with label Шинэ машин. Show all posts
Showing posts with label Шинэ машин. Show all posts

Friday, August 19, 2011

Infiniti JX загварыг танилцууллаа

Бартаат замд явах боломжтой 7 хүний суудалтай Infiniti JX ирээдүйн шинэ загвараа танилцууллаа. Энэхүү загвар нь Infiniti FX загвартайгаа тун төстэй бөгөөд 3.7 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүртэй болон 5.6 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэйгээр тус тус зохион бүтээхээр болжээ.  Энэхүү машин нь 2012 оны эхээр худалдаанд гарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хараахан үний нь тогтоогоогүй байна.


Tuesday, June 21, 2011

2011 оны Bentley Continental GT

Bentley нь шинэ Continental GT-гээ шинэ 4.0 литрийн V8 хөдөлгүүртэй 2011 оны сүүлээр худалдаанд гаргахаар танилцуулаж байна. Шинэхэн хөдөлгүүр нь өдөр тутмын уналганд зориулан шатахуунд хэмнэлттэй гаргаж байгаа ба Ауди Компанитай хамтран ажилаж, Их Британд уграгдах болсон байна. Гэвч хэр их хүчин чадал гаргах нь омэдэгдэхгүй байгаа юм. Bentley удамийнхан ач гуч нараа сүперчаржертай гаргадаг уламжлалтай тул ойролцоогоор 350-иас 400-н морины хүчин чадалтай гэнэ. Хоёр Turbocharged 6.0 литрийн V12 хөдөлгүүрэнд шинэчлэгдэн 575 морины хүчин чадал гаргахаар болжээ.

Sunday, March 20, 2011

2011 Dodge Challenger

 2011 оны Dodge Challenger нь өмнөх загваруудаас гаднах үзэмжээрэй төдийлөн өөрчлөгдөөгүй ч гэлээ. Доторхи интериор болон хөдөлгүүрт томоохон өөрчлөлт гарсан юм. 2010 оны загвар нь 5.0 литрийн V8 хөдөлгүүртэй байсан бол энэ загвар дээр 6.4 литрийн HEMI V8 хөдөлгүүртэй  475 морины хүчтэй болсон нь гайхалтай юм. Dodge Challenger худалдаанд өнгөрсөн сард гаргасан бөгөөд худалдаалах үнэ нь 43,680$ юм байна.

Sunday, February 13, 2011

Toyota Land-Cruiser Prado 2011

Ирээдүйг төсөөлөн таамаглаж, зөгнөлт кинон дээрээс харахаа болих цаг нэгэнтээ иржээ.Тоёота Лэнд Крузер Прадо 150 нь таньд ер бусын мэдрэмжийг өгч ирээдүйтэй хөл нийлүүлэх цорын ганц замын чинь хань байх болно. 2012 оны төлөвлөлтөнд орж байсан автомашины систем гүйцэтгэлүүд энэхүү машин дээр дэлхийд хамгийн анх биелэлээ олж үйлдвэрлэгдсэн . 2700cc V6 хөдөлгүүртэй 18-23 литрийн бензин зарцуулдаг юм байна. Монголын албан ёсны дистербютер нь болох Бодь Автомотивд болон гадуур ойролцоогоор 87000 $ үнэтэй зарагдаж байгаа юм.

Tuesday, February 08, 2011

2011 Audi Q7

Audi компанийн үйлдвэрлэдэг дэлхийд танигдсан жийп бол мэдээж Audi Q7 билээ. Харин Q7 гийн дизайн нарууд маань хүмүүст шинэхэн өнгө төрхөө тун удахгүй танилцуулах гэж байна. Audi Q7 ийн аюулгүй байдал олон улсын түвшинд бат сайн нийцдэгээрээ давуу юм. Шинээр гаргаж буй 2011 оны Audi Q7 хуучин төрхөө өөрчилж доторхи салон хурд хүч, нэмэлт тоноглолоороо мөн л илүү болсоноор давуу талтай юм. Энэхүү машин нь 300 морины хүчин чадалтай 4.2 литрийн V8 хөдөлгүүртэй 100 км/ц 7.0 сек авдагаараа давуу талтай бөгөөд энэдээс үзвэл урьдах загвараасаа илүү хурдан найдвартай болсноороо илүү гэдгийг та бүхэн ойлгож байгаа биз ээ.

Wednesday, February 02, 2011

Pagani Hauyra 2011

Италийн алдарт Pagani гар үйлдвэрийн томоохон компани 2011 оны 5 сард худалдаанд гаргах гэж байгаа Pagani Huayra танилцуулж байна. Pagani Huayra нь Mercedes-AMG M158 V12 twin-Turbo хөдөлгүүртэй 700 морины хүчин чадалтай машин юм байна. Энэхүү машины жин нь 1350 кг спорт ангилал дотроо хамгийн хүнд жинтэй нь боловч маш хурдан бөгөөд 100 км/ц ийг 2,9 сек авдаг гэхээр ямар мотортой ямар машин гэдэг нь ойлгомжтой биз ээ. Энэхүү машинг худалдаанд гарах анхны үнэ 1сая фунт гэнэ.

Saturday, January 29, 2011

Kia Picanto 2011

Өмнөд Солонгосын өмнөө барьдаг автомашины том компаниудын нэг KIA Motors нь 2011 оны 4 сарын эхээр европд худалдаанд гаргах гэж буй hatchback загварын Picanto гэдэг машин зохион бүтээжээ. Энэхүү машин нь урьд өмнө нь зохион бүтээж байсан KIA гийн машинууд дотроосоо хамгийн жижиг нь гэнэ. Picanto машин нь 1.3 литрийн багтаамжтай 3 цилиндрийн дизель хөдөлгүүртэй 75 морины хүчин чадалтай юм байна. Урт нь 3,495 мм 5 н хаалгатай.

Saturday, January 15, 2011

2011 Nissan 370 Z

"Ниссан Мотор" компаний спорт ангиллын автомашины сонгодог жишээ болсон Fairlady нь 1969 онд анх Z240 нэртэйгээр Японы зах зээлд гарч байсан.Z -ийг анхандаа зөвхөн спорт машин хөлөглөхийг хүссэн эрчүүд сонгодог байсан бол орчин үед өнгөний сонголтоос шалтгаалж хүссэн хүн салхи татуулан давхих болжээ. Энэ нь Fairlady буюу “төгс эмэгтэй” гэсэн тодотголтой нь ч холбоотой байж болох юм.2009 оны 6 дахь үеийн 370Z нь өмнөх 350Z -ийг бодвол маневарыг сайжруулах үүднээс өргөнөөс нь бага зэрэг нарийсгаж, хөдөлгүүрийг томосгосон байна.370Z Fairlady -д суурилагдсан VQ37VHR хөдөлгүүр нь Z-ийн түүхэнд байгаагүй хамгийн том эзэлхүүнт, хүчирхэг хөдөлгүүр бөгөөд 332 морины хүчтэй.Аудио системээр дэлхийд тэргүүлэгч BOSE-ийн 8 яригч бүхий, 6 CD солигч, mp3 тоглуулагчтай аудио систем нь хөгжмийг хамгийн зөв, цэвэр дуугаралтаар, жолооч болон зорчигчийг хүрээлэн хүрэх болно. Шинэчлэгдсэн Z-ийн содон хэлбэр, урд, хойд гэрлүүд, хойд спойлер, гоёмсог дугуйн хүрд зэрэг нь яахын аргагүй түүний бусдаас ялгарах давуу тал нь болж чаддаг.

Sunday, January 09, 2011

Bugatti 16C Galibier

2012 онд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа алдарт Bugatti 16C Galibier танилцуулж байна. Энэхүү машин нь хуучины спорт машинуудаасаа бүх юмийн өвлөн авчээ. Гагцхүү R маягийн биш 4 хаалгаттай буюу Lux зэрэглэлийн Седан загвараараа онцлог юм. Гэхдээ мотор нь Veyron 16 цилиндрийн мотор бөгөөд дээд хурд нь 402 км/ц буюу Veyron оос 2 км/ц их болох юм. Тиймээс седан загвар дотроо хамгийн хурдан 4 хаалгат машин болох юм. Одоогийн байдлаар үнэ нь тодорхой гараагүй учир сайн хэлж мэдэхгүй байна. Энэхүү тансаг зэрэглэлийн машин нь Aston Martin Rapide, Mercedes Benz F 700, Maserati Quattroperte зэрэг тансаг зэрэглэлийн хурд хүчтэй машинуудтйа өрсөлдөх нь ойлгомжтой юм.

Saturday, January 08, 2011

Nissan Land Glider 2011

Nissan компаниас гаргаж буй Land Glider гэдэг шинэ технологитой машины олон нийтэд танилцууллаа. Энэ машин уу эсвэл мотоцикл уу? Энэ асуултыг анх машиныг танилцуулахад асуужээ. Овор хэмжээ бага нэг хүний суудалтай     батериагаар ажилдаг 100 миль хүртэл хурдлах чадвартай гээд л давуу тал нь их энэхүү машиныг энэ сарын 21-нд болох Токио мотор шоун дээр илүү дэлгэрэнгүйгээр мэдээлэх гэнэ.

Tuesday, December 21, 2010

2011 шинэ Mercedes Benz M-Class

2011 оны 6 сараас эхэлж худалдаанд гарах гэж байгаа шинэ 2011 Mercedes Benz ML загвар буюу дунд гарын жийп юм. Энэ загварыг GLK , GL ийн дундах үе гэж хэлдэг бөгөөд хот, бартаат зам аль ч нөхцөлд тохиромжтой люкс зэрэглэлийн машин юм.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More