Toyota гэх тун энгийн, сонсголонтой нэрээрээ алдаршсан Toyota Motor Corporation буюу TMC нь өдгөө дэлхийн хэмжээнд 71 мянга гаруй ажилчин, албан хаагчтай, үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч автоүйлдвэрлэгч юм.
Toyota корпорацийн түүх тэртээ 1937 оноос эхтэй. Тухайн үед Киичиро Тоёода гэгч автомашин үйлдвэрлэх зорилгоор аавынхаа “Toyota Industries” компаниас салан тусгаарлаж, автомашин дагнасан үйлдвэр байгуулахаар санаа шулууджээ. Харин үүнээс гурван жилийн өмнө буюу 1934 онд “Toyota Industries”-ийн нэгэн хэлтэс байх үед тэд Type A гэх анхны хөдөлгүүрээ бүтээж, удалгүй 1936 онд Toyota AA хэмээн нэрлэсэн анхны суудлын тэргээ үйлдвэрлэсэн байв.