Wednesday, February 23, 2011

Ford Explorer SUV загвараа татлаа


Ford компани Explorer SUV загварын зарим автомашинуудыг эргүүлэн татах гэж байна. Учир нь уг автомашиныг үйлдвэрлэх явцад арын суудлуудад алдаа гарсан бөгөөд энэ нь машины гадаад болон дотоод үзэмж, аюулгүй байдал зэрэгт сөргөөр нөлөөлжээ.


Буцаан татаж байгаа автомашинуудын дотор 2010 оны долдугаар сарын 15-аас арванхоёрдугаар сарын 13-ны хооронд үйлдвэрлэгдсэн хоёрдугаар эгнээний суудлууд нь 60:40-ийн харьцаа бүхий гар аргаар хэвтүүлдэг механизмтай Explorer SUV-ууд орж байгаа ажээ. Explorer SUV-ийн хоёрдугаар эгнээний суудал налуулагч автомашины аюулгүй байдлын стандартыг хангаагүйгээс гол алдаа гарсан байна. Хэрэв ийм налуулагчтай автомашин ямар нэг байдлаар осолд орвол арын эгнээний зорчигчид гэмтэх магадлал нь илүү өндөр болдог ажээ. Ford компани нийтдээ 1,658 автомашиныг хоёрдугаар сарын 25-ний өдрөөс эхлэн буцаан татахаар төлөвлөсөн байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More