Tuesday, April 19, 2011

Томоохон авто замуудын ажлууд эхэллээ


Нүхэн гарц, гүүр тавих, нөхөөс хийх, гэрэл дохио шилжүүлэх, борооны ус зайлуулагч хийх гэх мэт 22 төсөл, арга хэмжээний ажил үндсэндээ эхэлсэн. Өнгөрсөн жил хийж дуусалгүй он дамжсан ажлыг бас эхлүүлээд байна. 2011 онд 23,7 тэрбум төгрөгийн 49 төсөл, арга хэмжээний ажил хийхээр батлагдсан. 30 гаруй ажлын гэрээ хийгдсэн. Долоон томоохон авто замын ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, 22-ын товчоо, Таван шар, Дамба, Шадивлан, Дарь-Эх, Сансрын ШТС, Бага тойруугийн замын ажил энд орно. Замын шугам сүлжээ шилжүүлэх, замаа өргөтгөх ажлыг хийж цаг их алдаж байна. Газар чөлөөлөх, шугам сүлжээ шилжүүлэх ажил бас цаг хугацаа шаардаж байгаа. Долдугаар сарын10-наас өмнө замын урсгал засварын ажлыг дуусгана. Замын цоорхойг хөрөөдөх ажил явагдаж байна. Тавдугаар сарын 1-нээс асфальтийн ажил эхэлнэ" гэж ажлын явцаа танилцууллаа.


Эх сурвалж: Зууны мэдээ

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More