This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Tuesday, February 15, 2011

Брунейгийн Султаны машинууд

Брунейгийн Султаныг мэдэхгүй хүн гэж ховор бизээ. Дэлхийн хамгийн баян хүмүүсүүдийн нэг болох тэрээр машинд улаан хоббитой нэгэн гэдгийг надаар хэлүүлтэггүй мэдэх биз. Түүний хот шиг авто гражд нийт 7000 аад машин байдаг бөгөөд дэлхийн хамгийн том гражтай юм. Түүний гражд Rolls Royce-604, Mercedes-Benze-574, Ferrari-452, Bentley-382, BMW-209, Jaguar-179, Koenigsegg-134, Lamborghini-21, Aston Martin-11, SSC-1 байдаг юм байна. Хэсэгхэн машинуудаас нь сонирхуулъя.

Улаан-Баатар хотод машин багтаж шингэхээ болилоо

Автомашины дөрвөн оронтой улсын дугаар дуусч байгаа ажээ. Тиймээс Авто тээврийн газрынхан удахгүй гурван оронтой тоог гаргахаар болсон байна. Түүнчлэн “УН” гэсэн үсэгтэй дугаар бараг л дуусах дөхөж байгаа гэсэн. Тиймээс Авто тээврийнхэн нэгэн арга сэдэж байгаа аж. Гэхдээ энэ нь одоогоор нууц. Харин бусад оронд бол машины дугаар шал өөр маягаар хэрэглэгддэг бөгөөд тухайлбал машины бүх л мэдээллийг хадгалдаг үүрэгтэй.

Test Drive Unlimited 2

2011 оны 2-р сарын 8-ны єдєр Умард Америкт нээлтээ хийсэн энэ тоглоомыг нэг болон олон тоглогч хэлбэрээр тоглох боломжтой юм. 60 vетэй тоглоом нь дєрвєн ангилалтай ба эхнийх нь уралдаан буюу уралдах, сорилтыг гvйцэтгэх бол хоёр дахь нь нийгмийн байдал буюу тоглоомон дотроо найз нєхєдтэй болох, бусад хvмvvстэй уралдах, клуб болон нэгдэх юм. Харин гурав дахь нь болох нээлт гэсэн ангилалд замуудыг нээх, тодорхой байршлуудын зургийг авах, осолдсон бvх машинуудыг олох гэсэн зvйлс багтаж байгаа бол хамгийн сvvлийн ангилал болох цуглуулганд машин, байшин, тавилга, хувцас болон бусад vндсэн хэрэгцээт зvйлсийг худалдан авах гэсэн зvйлс орж байгаа ажээ.

Sunday, February 13, 2011

Toyota Land-Cruiser Prado 2011

Ирээдүйг төсөөлөн таамаглаж, зөгнөлт кинон дээрээс харахаа болих цаг нэгэнтээ иржээ.Тоёота Лэнд Крузер Прадо 150 нь таньд ер бусын мэдрэмжийг өгч ирээдүйтэй хөл нийлүүлэх цорын ганц замын чинь хань байх болно. 2012 оны төлөвлөлтөнд орж байсан автомашины систем гүйцэтгэлүүд энэхүү машин дээр дэлхийд хамгийн анх биелэлээ олж үйлдвэрлэгдсэн . 2700cc V6 хөдөлгүүртэй 18-23 литрийн бензин зарцуулдаг юм байна. Монголын албан ёсны дистербютер нь болох Бодь Автомотивд болон гадуур ойролцоогоор 87000 $ үнэтэй зарагдаж байгаа юм.

Subaru дахин нэг шинэ амжилт тогтоов


2011 оны 1 сарын 14-ний өдөр /Канад/
12 сарын борлуулалтаараа бас нэгэн шинэ амжилтыг тогтоов. MISSISSAUGA /Канадын Субару ХХК-иас энэ жилийн шинэ амжилт тогтоосон тухай дараах мэдэгдлийг хийлээ. Тус мэдэгдэлд өнгөрсөн онд 23034ш автомашин худалдсан бол, 2010 онд нийт 27805ш автомашин худалдаж мөн үеийнхтэй харьцуулбал борлуулалт нь 20,7%иар өслөө гэсэн байна. Канадад 2348ш автомашин худалдаалагдсан тухайд хэлбэл Энэ нь Канадын Субаругийн 12 сарын амжилт нь өнгөрсөн оны 12 сарынхаас 20.7 %иар өссөнийг харуулж байна. Ингэж жилийн борлуулалт өссөнөөр 2010 онд үйлдвэрлэх машины тоо ч мөн адил их хурдацтай өсчээ.

Mercedes Benz SUV & Sedan машинуудын BRABUS загварууд

BRABUS угсаралт тоноглолын компанийн тусгайлан тоноглосон Mercedes Benz компанийн SUV & Sedan машинуудын BRABUS загваруудыг сонирхуулъя. Загвар бүр өөр өөр тоноглол болон хэв маягтай юм. Сонирхуулахад BRABUS загварууд нь стандарт үйлдвэрлэгдсэн машинаасаа 40% илүү өртөгтэйн учир нь энэ өртөг дотор бүгд тоноглол багтах бөгөөд нэг хормой юмуу люк гэхээд 1500$-2500$ байх жишээтэй.

Saturday, February 12, 2011

Топ 5 Van(Гэр бүлын машин)

Энэ удаа Топ 5 н Van(Гэр бүлын машин) ыг танилцуулах гэж байна. Хамгийн гол нь сайн муудаа ингэж ялгаагүй бөгөөд хүмүүсийн саналаар эдгээр машинуудыг танилцуулдаг билээ. Шалгаруулах зүйлсд мэдээж хурд хүч, гаднах доторхи үзэмж, багтаамж, туулах чадвар гэх мэт шалган үздэг билээ.

Gee feat Desant - V6

V6 Club - ын Gee, Desant 2-ын дуулсан 3 дахь шинэ клипийг илүү дутуу тайлбаргүйгээр хүргье.

Японы загвар зохион бүтээгчид анх машин гэдэг зүйл гарснаас хойш үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 3-5 жил тутамд загвараа шинэчилж явдаг энэхүү хоёр машин бол мэдээж Toyota Land-Cruiser болон Nissan Patrol юм. Эдгээр машинууд бартаат замд гарахдаа хэнийг урдаа гаргахгүй хэдэн машинуудын нэг л билээ. Энэ хоёр машин тус бүрдээ өөр өөрийн онцлог, шинж чанар, загвар, туулах чадвараар өөр гэлээ сайн тэрэгүүд билээ. Жишээ Nissan Patrol ийг Арабын Имрат Улс, НҮБ-ын байгуулга, Саудын Араб, Монгол, Орос, Америк японд илүү их унаж хэрэглэдэг билээ. Харин Toyota Land-Cruiser ийг НҮБ-ын байгуулга, Арабын Имрат Улс, Монгол, Европын холбооны улсууд болон Азийн хэдэн орнууд илүү унаж хэрэглэдэг юм. Toyota Land-Cruiser хурд хүчээ маш хурдан авдаг харин Nissan Patrol тэнцвэр сайтай бөгөөд хоёулаа аюулгүй байдал дээд зэрэг юм. Энэ 2 машины 2011 оны загварууд болох Toyota Land-Cruiser 200, Nissan Patrol Y62 таны хувьд аль нь бартаат замын хаан бэ? Саналаа бичнэ үү!

Thursday, February 10, 2011

Toyota Компанийн түүх


Toyota гэх тун энгийн, сонсголонтой нэрээрээ алдаршсан Toyota Motor Corporation буюу TMC нь өдгөө дэлхийн хэмжээнд 71 мянга гаруй ажилчин, албан хаагчтай, үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч автоүйлдвэрлэгч юм.
Toyota корпорацийн түүх тэртээ 1937 оноос эхтэй. Тухайн үед Киичиро Тоёода гэгч автомашин үйлдвэрлэх зорилгоор аавынхаа “Toyota Industries” компаниас салан тусгаарлаж, автомашин дагнасан үйлдвэр байгуулахаар санаа шулууджээ. Харин үүнээс гурван жилийн өмнө буюу 1934 онд “Toyota Industries”-ийн нэгэн хэлтэс байх үед тэд Type A гэх анхны хөдөлгүүрээ бүтээж, удалгүй 1936 онд Toyota AA хэмээн нэрлэсэн анхны суудлын тэргээ үйлдвэрлэсэн байв.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More