2011 оны 1 сарын 14-ний өдөр /Канад/
12 сарын борлуулалтаараа бас нэгэн шинэ амжилтыг тогтоов. MISSISSAUGA /Канадын Субару ХХК-иас энэ жилийн шинэ амжилт тогтоосон тухай дараах мэдэгдлийг хийлээ. Тус мэдэгдэлд өнгөрсөн онд 23034ш автомашин худалдсан бол, 2010 онд нийт 27805ш автомашин худалдаж мөн үеийнхтэй харьцуулбал борлуулалт нь 20,7%иар өслөө гэсэн байна. Канадад 2348ш автомашин худалдаалагдсан тухайд хэлбэл Энэ нь Канадын Субаругийн 12 сарын амжилт нь өнгөрсөн оны 12 сарынхаас 20.7 %иар өссөнийг харуулж байна. Ингэж жилийн борлуулалт өссөнөөр 2010 онд үйлдвэрлэх машины тоо ч мөн адил их хурдацтай өсчээ.
Outback нь 12 сард борлуулалтаараа жагсаалтыг тэргүүлэв. Борлуулалт нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 44,5%-иар өссөн буюу жилийн нийт борлуулалт нь 6401ш байна. Энэ нь 2002 оны амжилтыг эвдээд зогсохгүй борлуулалт нь 48,4 %-иар өссөнийг харуулж байна.
Субару 2010 онд борлуулалтаараа шинэ амжилтийг тогтоосноор бид 3 дахь жилдээ дараалан борлуулалтаа өсгөж хамгийн шилдэг гэсэн нэрээ бататгаж чадлаа гэж Канадын Субару компаний гүйцэтгэх захирал Shiro Ohta хэллээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment