Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Гранд Плаза төвийн баруун талд байрлах “Сод Монгол” ШТС-ийн хойд замын тусгаарлах зурвасыг сэтэлж буцаж эргэдэг болгосон. Харин энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байв. Энэ хэсэгт жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, зам тээврийн осолд өртөх зэрэг үзэгдэл багагүй гарах болсон. Харин Баянгол дүүрэг дэх ЗЦТ-аас хаалт тавилаа. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал буурах юм. Мөн хэсэгт өдөрт хоёроос гурван зам тээврийн осол гардаг, 2011 он гарснаас хойш зам тээврийн ослын дөрвөн материалыг хэрэг бүртгэлтийн шатанд шалгаж байна ЗЦГ-ын БЗД-дэхь тасгаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment