Том Морган гэгч 2004 онд анх санаачлан, зургаан баг Монголын бартаа ихтэй тал нутгаар машинаар хурдлах уралдаан санаачилсан нь өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тухай Английн сонинууд мэдээлжээ. Энэ жилийн уралдаан долдугаар сарын 23-нд эхлэх бөгөөд Окфорд, Вүүдтаун, Лондон зэрэг хотоос 200 гаруй баг уралдаанд оролцох аж.
Уралдааны замд тэд 14 улсаар дайрч, дөрвөн их уул нуруу, гурван говь буюу н и й т 16000 км зам туулах мартшрут гаргасан байна. Дэлхийн хамгийн “галзуу” аяллуудын тоонд орсон “Монгол ралли”-д Канад, Өмнөд Африк, Герман, Австрали, Испани, Франц, Чехийн баг, тамирчид оролцох бөгөөд уралдааны тухай баримтат кино хийхээр төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment