Thursday, January 20, 2011

Дугуй хэдийд солих вэ?

Машиныхаа дугуйг хурдан солих шаардлага бий юу. Үүнд хоёр ч өөр янзын хариулт байдаг. Юуны өмнө бүх л дугуй үйлдвэрлэгч компаниудын зүгээс дугуйгаа 13000-24000 км зам туулсан тохиолдолд солих нь зүйтэй гэж зөвлөдөг. Ер нь машин, мини автобуснуудын өмнө талын дугуй ар талынхаасаа илүү элэгдэлд ордог. Тиймээс 80000-96000 км явсан машины урд талын дугуй дээд зэргийн элэгдэлтэй буюу бараг хээгүй болсон байдаг.


Харин ар талын дугуй энэ хэрийн зам туулсан ч бас дахиад туулах боломжтой байдаг байна. Энэ бүхнээс дүгнэхэд дээд тал нь 80000-96000 км тутамд дугуйгаа солиж байх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарч байна. Харин ар талын дугуй арай урт настай байж болох юм байна. Тэгэхээр хэрэглэгч та бүхэн урд талын дугуйгаа сольсон ч арын дугуйгаа солилгүй түр азнаж болох аж. Ингэснээс таны цагийг ч, эдийн засгийг ч хэмнэнэ шүү дээ. Мэдээж энэ бол олон улсын стандарт мэдээлэл бөгөөд газар газрын зам, эдэлгээний нөхцөл зэргээс хамааран бага зэрэг хэлбэлзэж болох юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More