1. Шатахуун бага зарцуулдаг автомашин танд хэрэгтэй байвал:
- Моторын багтаамж багатай байх
- Жин багатай автомашин байх явдал юм. Машины жингээс хамааран шатахуун хэрхэн зарцуулахыг тайлбарлая. Таны машин 500кг тутамд ойролцоогоор жилд 700л бензин / нормоороо жилд 20000км / хэрэглэнэ. Жишээ нь: 1000кг жинтэй бол 1400л, 1500кг жинтэй бол 2100л гэх мэт. 2. Техникийн үйлчилгээг цаг тухайд нь хийхгүй бол шатахуун зарцуулалт нь 10% нэмэгдэнэ.
3. Дугуйн даралтыг автомашины үйлдвэрээс заасан техникийн үзүүлэлтэнд зааснаас багасгавал шатахуун зарцуулалт ихсэнэ.
4. Дугуйн тохиргоог зөв хийх ёстой. / Дугуйн өнцгийн тохиргоо /
5. Машиндаа илүү ачаа тээвэрлэх шаардлагагүй 50кг ачаа болгонд ойролцоогоор 2%-р өснө.
6. Хөргөлтийн болон халаалтын системийг ажиллуулснаар шатахуун зарцуулалт ойролцоогоор 10% ихсэнэ.
7. Авто машиныг 50км цагаас илүү хурдтай явж байх үед цонх онгорхой байвал мөн шатахуун зарцуулалт ихсэнэ.
8. Хөдөлгөөний явцад аль болох тормозны дөрөөн дээр гишгэхгүйгээр жигд явж байвал шатахуун зарцуулалт бага байна.
9. Оргил ачааллын үед онцын шаардлагагүй бол замд гарахгүй байх хэрэгтэй.
10. Өглөө хөдөлгүүрээ бүрэн халаах шаардлагагүй зөвхөн хөдөлгүүрийн хөргөлтийн шингэний мэдрэгч зүү байрнаас дээш хөдөлсөн үед хөдөлгөөнийг хийж болно. Хөдөлгүүрийг бүрэн халтал хаазын дөрөөн дээр аль болох бага гишгэх хэрэгтэй.
11. Хурдны хайрцагны харьцааг замын нөхцөлд зөв зохицуулж явах хэрэгтэй.
12. Хэт хурдан явж болохгүй. Жишээ нь: 90-д оны машины хувьд 110км цаг хурдтай явж байгаа үед 90км цаг хурдтай явж байснаас 25% илүү шатахуун зарцуулна.
13. Хаазны педаль дээр огцом гишгэх тутам түлш зарцуулалт төдий чинээ ихсэнэ.
14. Мөн уулзвар болон түр зогсох үедээ хөдөлгүүрийг болвол унтраалгүй байх. Хөдөлгүүр асах болгондоо шатахууныг хавхлага руу ахин авдаг.
15. Хөдөлгүүрийн хүчин чадал ямар нэгэн шалтгаанаас болж муудвал түүнийг дагаад шатахуун зарцуулалт ихсэнэ гэдгийг анхаарна уу?
0 Сэтгэгдэл:
Post a Comment