Monday, January 10, 2011

Авто сонжоо

Жолооны ард суугаа та өөрийгөө ямархуу жолооч вэ гэдгээ сориод нэг үзээрэй. Доорхи тохиолдлуудад хэрхэн яаж хандахаа, ямар шийдвэр гаргахаа бодитойгоор дүгнэж хариулаарай. Та доорх асуултанд “тийм”, “үгүй” гэсэн хариултын аль нэгийг сонгоно уу.

1.Таны өөдөөс ирж яваа автомашин зүүн гар тийм эргэхээр дохио өгөөд зогсох үед түүний араас хэд хэдэн автомашин эргээд зогсоно. Энэ тохиолдолд та түүнийг өнгөрүүлэх үү?
Тийм 1 үгүй 0
2.Зөрөх төдий нарийн замаар таны урд талд хоёр автомашин маш удаан явж байна. Та 200 метр орчим газар яваад бараг үл үзэгдэх гарцаар баруун гар тийм эргэх хэрэгтэй байдаг. Энэ үед та гүйцэж түрүүлэх үү?
Тийм 0 үгүй 1
3.Таны явж буй эгнээнд орохоор үргэлжилсэн шугам дээгүүр явж байгаа жолоочид та зам тавьж өгөх үү?
Тийм 1 үгүй 0
4. Та “ЗОГС” шугамд зогсохын тулд урд талдаа улаан гэрлээр зогсож байгаа ачааны машины урдуур үрж зогсох уу?
Тийм 0 Үгүй1
5. Хэрвээ таныг хэвийн хурдтай явж байх үед бүхээгт тань сууж яваа зорчигч арай удаан явахыг хүсвэл та хурдаа хасах уу?
Тийм 1 үгүй 0
6. Урдаа байгаа саадыг өөдөөс ирж байгаа жолоочоос түрүүлж тойрохын тулд хурдаа нэмэх үү?
Тийм 0 Үгүй1
7. Замын хажуугын саадаас болж зорчих хэсэг дээгүүр явж байгаа явган зорчигчийг дуут дохиогоор юм уу, эсвэл бусад ямар нэгэн байдлаар холдохыг шаардах уу?
Тийм 0 үгүй1
8. Таны урд талын улаан гэрлээр зогсч буй автомашин, ногоон гэрэл асмагч арай хөдлөж амжаагүй байхад та араас нь дуут дрхио өгөх үү?
Тийм 0 үгүй 1
9. Зорчих хэсэг дээр байгаа саадыг арилгахын тулд та зогсох уу, аль эсвэл зам засварын ажилчдад мэдэгдэх үү?
Тийм 1 үгүй 0
10. Үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй үед өмнүүрээ явж байгаа явган зорчигчийг гэрлээрээ анивчих уу, өөдөөс чинь өөр тээврийн хэрэгсэл явж буй үед
Тийм 0 үгүй 1
11. Эрүүл мэндийн хувьд таагүй байгаа үедээ та автомашинаа гараждаа цоожлоод нийтийн тээврийн хэрэгслээр явах уу. Танд бүх л өдрийн турш машин хэрэгтэй үед
Тийм 1 үгүй 0
12.Таны ард автомашин тантай ижил хурдтай явж байхад зохицуулагч гэнэт зогсох дохио өгвөл та огцом тормоз гишгэх үү?
Тийм 0 үгүй 1
13. Хэрэв, зөвшөөрөгдсөн дээд хурдаар явж байтал арын машин чинь гэрлээ анивчуулаад зам тавьж өгөхийг шаардвал та зам тавьж өгөх үү?
Тийм 1 үгүй 0
14. Зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор сум заасан чиглэлд эргэх үйлдэл хийхээр дохио өгөөд зогсч байтал чигээрээ явах тээврийн хэрэгсэл таны урд талд зогсоод байвал та уцаарлахгүй байж чадах уу?
Тийм 0 үгүй 1
15. Улаан гэрлээр зогсч байх үед чинь хашлага ба таны машин хоёрын дундуур орж ирээд зүтгээд байгаа жолоочид та зам тавьж өгөх үү?
Тийм 1 Үгүй 0
0 Энэ тохиолдолд харамсалтай нь та замын хөдөлгөөний дүрмийг мэдэхгүйгээр барахгүй хөдөлгөөнд соёлгүй оролцдог юм байна. Та захирангуй, тэвчээргүй, жолооны ард маш бүдүүлэг бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо бусдыг хүндэлдэггүй, өөрийн үйл хөдлөлөөрөө хүндрэл учруулдаг бөгөөд та хэзээ нэг цагт зам тээврийн осолд холбогдож болох юм.
1-4 Та хэдийгээр олны жишгийг дагадаг боловч тийм ч уриалгахан бус, биеэ барьж чадахгүй, тэвчээргүй зантай, бусдын нөлөөнд автахдаа амархан. Хэн нэгэн тантай бүдүүлгээр харьцвал хариуд нь та мөн тийм байдлаар хандана. Та маш болгоомжтой явдаг ба энэ чанар таныг зарим үед эвгүй тохиолдолоос хамгаалж мэднэ.
5-9 Таны үйл хөдлөл урьдчилан төлөвлөсөн зүйлгүй, уриалгахан байдлыг эрхэмлэх боловч дараагийн үйлдлээрээ үүнийг үгүйсгэдэг. Та хажуудаа зэрэгцэж яваа автомашины жолоочийг тэр болгон үнэлж чаддаггүй, цагийн байдлыг соргог, зөв шийддэг ч энэ нь байнга биш. Бусдад, жолооч нарын дохио зангаанд тэр бүр хариулдаггүй.
10-12 Хөдөлгөөнд оролцохдоо уян зөөлөн, ширүүн, ямар ч зан гаргаж чадна. Танд тэвчээртэй байдал, бусдыг хүндэтгэх /явган зорчигч, жолооч/ чадвар бага зэрэг дутагддаг. Зарим тохиолдолд бусдыг дүгнэж чаддаг ч тогтвортой итгэлтэй байдал илт үгүйлэгддэг.
13-14 Та уриалгахан, хүлээцтэй хүн юм байна. Жолооч хүнд энэ чанар хэрэгтэй нь мэдээж. Өөрийн цаг заваа үл харгалзан хэнд ч туслахад бэлэн. Та автомашиныг эвлэгхэн жолооддог бөгөөд энэ чанараараа ч зам тээврийн осолд холбогдохгүй. Заримдаа Та онцын шаардлагагүй газар бусдаас илүү, лидер байхыг хүсдэг.
15- Та гарцаагүй хүмүүжилтэй, эелдэг, төлөв хүн. Гэнэтийн ямар нэгэн эвгүй тохиолдолоос та хялбархан, өөрөөр хэлбэл төвөггүй гарч чаддаг. Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг сайтай. Итгэл найдвар даасан хүн. Иймдээ ч өөрийгөө бусдаар хүрээлүүлж чаддаг. Жолооны ард та үргэлж баяр баясгалантай байж чаддаг.
Мэдээний эхийг: www.tarant.startcenter.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More