Моторын тосны чанарын төвшинг API буюу америкийн нефтийн хүрээлэнгийн бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр тодорхойлдог. Төвшин бүрийн тодорхойлогдох бүлгийг тэмдэглэдэг нэр нь хоёр үсгээс бүрддэг. Эхний үсэг нь зориулалтыг заадаг: Үүнд: S-бензин хөдөлгүүрт, C нь дизель хөдөлгүүрт зориулагдсан байна.
Ямар ямар төрлийн тос байдаг вэ? Моторын тосны чанарын төвшинг API буюу америкийн нефтийн хүрээлэнгийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр тодорхойлдог. Төвшин бүрийн тодорхойлогдох бүлгийг тэмдэглэдэг нэр нь хоёр үсгээс бүрддэг. Эхний үсэг нь зориулалтыг заадаг: Үүнд: S-бензин хөдөлгүүрт, C нь дизель хөдөлгүүрт зориулагдсан байна. Гэхдээ одоо моторын тосны ихэнх нь хоёрдмол зориулалттай буюу бензин ба дизель хоёрын аль алинд зориулагдсан байдаг болжээ. Жишээлбэл, SFCC CDSF гэх мэт. Эхний хоёр үсэг (зураасны өмнөх) нь зориулалтыг заана.
Манай орны хувьд API-ийн нормоор SF чанартай тос хэрэглэж болно. API-ийн SG бол эрдэсийн гаралтай буюу нефтнээс үйлдвэрлэсэн дээд зэргийн тос юм. Дизель хөдөлгүүртэй хөнгөн тэрэгнүүдийн хувьд CD CE CDSE ангиллын тос хэрэглэх нь зүйтэй. Тосыг мөн түүнчлэн зууралдамтгай чанараар нь ангилдаг. Энэ ангиллыг SAE J300 гэж нэрлэдэг. Мөн түүнчлэн цаг уурын нөхцөлд тохируулан тос хэрэглэх нь чухал.
5W буюу хүйтний улиралд хамгийн шингэн байдаг тос бол ямар ч хүйтэнд, манай гурван есийн хүйтэнд ч таарна. 10W хасах 30 градусын хүйтэнд моторыг асааж чадах тул хэр тааруу хүйтэрдэг бүсийн орнуудын өвлийн улиралд өдөр тутам унадаг машинд тохирно. Энэ нь манай орны хувьд бас болно гэсэн үг. Харин 15W бол хасах 25 градусын хүйтэнд асаахад хүндрэл үүсгэдэг. Хүчтэй стаачэр (стартер), шинэ аккумлятортай байж л асаана шүү.
Тэгвэл 20W нэлээд дулаан өвөлтэй буюу хасах 20 градус хааяа болдог газарт тохирох юм. Ийм тосыг уралдааны машинд ихэнхдээ хэрэглэдэг. Ийм нийтээр хүлээн зөвшөөрсөн нормоос өөр шаардлага тавьдаг үйлдвэрийн газрууд мэр сэр бий. Тухайлбал, MERSEDES BENZ үйлдвэрийн машинууд хамгийн өндөр шаардлага тавьдаг бол VOLKSWAGEN –ных ч бас өөрийн гэсэн тусгай нормтой байдаг бөгөөд тэр нь ашиглалтын зааварт нь байх ёстой.
Дамжуулах ангид хэрэглэгддэг тосыг API ангиллын дагуу чанарын төвшингөөр нь GL-1-ээс GL-6 хүртэл хэд хэдэн бүлэг болгон хуваадаг. Суудлын хөнгөн тэрэгнүүдийн хувьд зөвхөн GL-4 GL-5 бүлгийн тосыг хэрэглэх ёстой. GL-4 бүлгийн тос нь ердийн механик корооп (хурдны хайрцаг) болон редукторт зөөлөн улиралд ашиглагдах ёстой.
Харин GL-5 бүлгийн тос бол зөөлөн улиралтай нутагт төдийгүй эрс хатуу цаг агаартай газарт ч гипойд болон бусад төрлийн редуктортай тэргэнд ашиглагдана. Түүнийг бас ердийн мехйник короопонд ч ашиглаж болно. Зөөлөн тааламжтай цаг ууртай газарт SAE 80W-90 ангиллын зууралдамтгай чанартай тосыг голлон хэрэглэвэл зохино.
(-26 –с нэмэх 35 хэмС), SAE 75W-90 (-40 –с нэмэх 20 хэмС)
Нийлэг(СИНТЕТИК)баэрдсийнгаралтайтосныялгаа:
Нийлэг аргаар гаргаж авсан тосыг ер нь бол анх хасах 50 градус хүртэл хүйтэн байдаг агаарт нисэх онгоцны хөдөлгүүрт хэрэглэж эхэлсэн юм. Ердийн тос бол тийм нөхцөлд хатуу биет болон хувирдаг тул хутгаар зүссэн ч болохоор байдаг. Харин дотоод шаталтын хөдөлгүүрт онолын хувьд температураас шалтгаалан зуурамтгай чанар нь огт хувирдаггүй тосыг хэрэглэх учиртай.
Ийм болзлыг хангахад нийлэг үндсэн дээр гаргаж авсан тос л ойрхон байдаг. Хасах хэмд бага зуурамтгай, нэмэх хэмд их зуурамтгай энэ шинж чанар нь хөдөлгүүр, эд ангийн үрэлтийн алдагдлыг багасгаж, элэгдлийг бууруулан түлш хэмнэх боломж олгодог байна. Ялангуяа өвөл цагт машинаа байнга хэрэглэдэг хүн бол нийлэг тосоор солих ёстой.
Түүнээс гадна хагас нийлэг тос гэж байна. Ийм тос нь ихэнхдээ SAE 10W-30 40-50 бүлгийнх байдаг. Нийлэг тосны маркийн нэрэнд байдаг нийлэг S гэсэн үсгээр Syntetic нь түүнийг ялгаж болно. API ангиллаар бол SAE гэж тэмдэглэдэг. Хамгийн түгээмэл хэрэглээний нийлэг тос бензин хөдөлгүүрийн хувьд SG SH гэж, дизель хөдөлгүүрийн хувьд CD CE гэж байдаг. SAE –ийнхаар энэ бүхэн бүх улиралд таарах өргөн үйлчилгээтэй SW-40, SW-50, 10W-40, 10W-60 тоснууд юм.
Мэдээлэлийн эхийг : www.tarant.startcenter.mn
0 Сэтгэгдэл:
Post a Comment