Saturday, April 02, 2011

Дизель хөдөлгүүрийн эвдрэлүүдийн шалтгаанууд


Дизель хөдөлгүүрийн эвдрэл нь үүсэх шалтгаанаас болж доорхи группэд хуваагдана:
- Үйлдвэрлэлийн ба бүтцийн дутагдалтай тал болон хөдөлгүүрийн онцлогоос;
- Мэргэжлийн бус техник үйлчилгээ болон техникийн мэдлэггүй ашигласнаас болох юм.
- Дизель түлшний чанар муугаас;
- Сэлбэг хэрэгсэл болон засвар үйлчилгээний чанар муугаас гэх мэт юм.

1. Бүтэц болон үйлдвэрлэлийн хүчин зүйл
Ер нь дизель хөдөлгүүр нь хангалттай найдвартай ч бүтэц болон үйлдвэрлэлийн технологиос болж гарах эвдрэл нь уг хөдөлгүүрийн үйлдвэрлэгчээс тогтоосон ресурсээс давсан болон түүнд ойртсон ашиглалтын хүнд нөхцөлд ашигласнаас болно. Монголд орж ирж буй дизель хөдөлгүүртэй автомашинууд ашиглалтын хүнд нөхцөлтэй шууд тулгарч үйлдвэрлэлийн дутагдалтай талууд нь давамгайлж илэрдэг.
2. Мэргэжлийн бус үйлчилгээ ба техникийн мэдлэггүй ашиглалт
Хөдөлгүүр эвдрэх хамгийн гол шалтгаан нь хөдөлгүүрийн ашиглалтын техник үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс болно.
Техникийн зааварт заасан нормоос бага байсан ч 5000 км тутам хөдөлгүүрийн тосыг солих хэрэгтэй. Энэ нь ямар учиртай вэ гэвэл ОХУ-аас орж ирж буй түлш хар тугалгын агууламж өндөртэй учир хөдөлгүүрийн тосыг исэлдүүлдэг. Тиймээс техникийн зааварт заасан тосыг хэрэглэх хэрэгтэй. Дээрх нөхцөлүүдийг хангасан бол тосолгооны системийг угаах шаардлагагүй. Хий хуваарилах механизмын шүдэт оосрон дамжуулга ба өндөр даралтын трубины насосыг 60 мянган километр тутамд солих хэрэгтэй. Турбо насосноос тос гарахгүй бол солих шаардлагагүй. Мөн түлшний системийн ашиглалтад анхаарах хэрэгтэй. Үүнд:
- Түлшний шүүрнээс байнга тунадас авч байх (Тунадас авах гайкыг эргүүлж);
- Түлшний бакыг жилд хоёр удаа (хавар ба намар) бүрэн цэвэрлэж байх хэрэгтэй.
Дизель хөдөлгүүрийг эвдрэлд оруулах өөр нэг шалтгаан нь хүйтэн нөхцөлд асаах оролдлого буруу хийснээс болно. Түлшний аппаратурын эд ангиуд түлшээр тослогдож байдаг ба хүйтэн нөхцөлд энэ нь алдагдаж хуурай үрэлт үүссэнээс эвдрэл үүснэ. Иймээс дулаан гараашид автомашинаа оруулж түлшний системээ халаасны дараа асаах хэрэгтэй.
Хий хуваарилах механизм нь оосрон дамжуулгатай бол чирч асааж болохгүй. Дизель хөдөлгүүр их эргэлтэнд «дургүй» гэдгийг ашиглалтын явцад байнга анхаарч байх хэрэгтэй. Их хурдаар холын замд удаан явах нь хөдөлгүүрийг их засварт оруулах нөхцөл бүрдүүлж байна гэсэн үг. Хүйтэн үед хөдөлгүүрийг дор хаяж 5-10 минут халааж байж хөдлөх хэрэгтэй.
3. Дизель түлшний чанар
Тоо баримтаас үзэхэд түлшний аппаратурын эвдрэлийн 50% нь муу түлшнээс болдог байна. Иймд найдвартай газраас түлшээ авч байх хэрэгтэй.
4. Бодит элэгдэл
Их хэмжээний ашиглалт гүйлтийн дараа хөдөлгүүрийн ба түлшний аппаратурын эд ангиудын элэгдэл нь хөдөлгүүрийн шахалтын битүүмж алдагдах гол шалтгаан болдог. Энэ тохиолдолд чирч асаахад хурдан асч халсны дараа асалт хэвийн болдог. Хамгийн бага шахалтын түвшин 20-28 бар байдаг. Хөдөлгүүрийн элэгдлийн бас нэг шинж тэмдэг нь тосны зарцуулалт нэмэгдэх ба картерийн хийн даралт ихсэх явдал юм. Форсункны түлш тоосруулагчийн элэгдлээс болж хар утаа хаяж түлш зарцуулалт ихэснэ. Зарим үед тоосруулагч их түлш хэрэглэснээс мэдэгдэхүйц дуу гаргах ба энэ үед цагаан утаа хаядаг. Тоосруулагчийн ашиглалтын хугацаа нь 60-80 мянган километр байдаг. Эвдрэлтэй тоосруулагчтай хөдөлгүүрийг удаан ашиглавал поршень болон форсункны хөндийг гэмтээдэг. Мөн парплунжер, турбоны элэгдлээс шалтгаалж халуун үед хөдөлгүүрийн асалт мууддаг.
5. Чанар муутай засварын үр дагавар
Дизель хөдөлгүүрийн засвар нь доорхи нөхцөлүүдийг шаарддаг:
- засч буй хөдөлгүүрийн бүтцийн онцлогийг нарийн мэддэг байх;
- засварыг заавар дүрмийн дагуу чин сэтгэлээсээ хийх;
- сайн чанарын сэлбэг хэрэглэх.
Хямд өртгөөр «гудамжны мастер»-уудаар баталгаагүй сэлбэг тавиулж засуулбал ихэнх тохиолдолд мөнгө, цаг, сэтгэл санааны хохирол амсдагийг анхаарахад илүүдэхгүй бизээ.

1 Сэтгэгдэл:

«Я не смог бы закрыть свой первый дом без мистера Бенджамина Ли! Бенджамин и его команда сделали все возможное для меня в этой сделке. Он легко справился с моим очень трудным поворотом во времени и всегда был доступен для меня, когда у меня были вопросы (а у меня было много), даже когда он был вдали от офиса, что я очень ценил! Он и его команда обращались со многими продавцами в последнюю минуту и ​​неустанно работали, чтобы удостовериться, что я смогу закрыть до того, как истечет срок моей аренды (и, соответственно, моей помощи по первоначальному взносу). Мистер Бенджамин - невероятно знающий кредитный офицер, вежливый и терпеливый. Я сделал пару предложений по недвижимости до моей последней покупки, и Бенджамин помогал каждому, часто координируя свои действия с моим агентом за кулисами. Я чувствовал поддержку на протяжении всего процесса. Благодаря Бенджамину и неустанным усилиям его команды, я теперь являюсь счастливым владельцем дома! Я бы посоветовал вам рассмотреть Бенджамина Бриэля Ли для любого вида кредита.
Г-н, Бенджамин Ли Связаться с informaions.via WhatsApp + 1-989-394-3740 Email- lfdsloans@outlook.com.

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More