Түүний багийн андаар Италийн Марко Симонселли ажиллана. Хоёр дахь жилдээ Moto GР-д уралдахад бэлэн болоод байгаа түүнээс баг нь их амжилт хүлээж байгаа. 2010 оны тэмцээний сүүлийн таван уралдааны дөрөвт нь тэрбээр топ зургаан мотоциклчны нэг болж байжээ. “Дукати”-гийн хувьд Стонерийг үдэн өгч, шинэ аваргыг хүлээн авсан нь тэргүүн ангиллын амьд домог Валентино Росси. Өнгөрсөн улиралд бэртлийн улмаас олон уралдааныг өнжсөн тэрбээр энэ жил гэмтэл ослоос хол байж чадвал дахин аваргын цомыг атгаж, найм дахь удаагаа түрүүлэх боломжтой хэвээр. “Дукати” ч үүний төлөө бүхнээ зориулах нь ойлгомжтой.
Saturday, March 19, 2011
Moto GP Дакарт нээлтээ хийнэ
2011 оны Moto GP ангиллын ДАШТ эхлэхэд бэлэн болоод байна. Оны анхны уралдаан Катарын Лозайл тойрог зам дээр амралтын өдрүүдэд болох юм. “Ямаха” багийн мотоциклч Хорхе Лоренцо аварга хамгаалах аянаа мэдээж Катараас эхлүүлнэ. Өнгөрсөн жил нээлтийн гараанд хоёрт орж байсан Испани эр дараагийн есөн уралдааныхаа долоод нь түрүүлснээр аварга цолоо авсан. Хоёр удаагийн супербайк уралдааны дэлхийн аварга Колин Эдуардс ес дэх жилдээ тэргүүн ангилалд хүчээ сориход бэлэн болжээ. “Ямаха” багийн мотоциклч маань өнгөрсөн жил шагналын тавцанд гарч чадаагүй ч шинэ улиралд тэрхүү хар цувралаа зогсооно гэдэгтээ итгэлтэй байна. Харин өнгөрсөн жил Лоренцогоос 150 онооны ард бичигдэж, дөрөвт жагссан Кейси Стонер “Дукати”-г орхиж, “Хонда”-тай нэгдсэн. Мэдээж тэрбээр 2007 онд хүртэж байсан цомоо ихэрлүүлэх зорилттой.
Posted in: Мотоцикл
0 Сэтгэгдэл:
Post a Comment