Сайн, бvрэн бvтэн амаржинтай бол донсолгоо, чичиргээг огт мэдэхгvй, машин дотор чимээ шуугиангvй, vнэхээр тав тухтай байдаг.
Гэхдээ энэ ч хамгийн гол нь биш. Амаржины тєлєв байдал машинтай холбоотой бvх юманд нєлєє vзvvлдэг. Тэгш биш гадаргатай, муу хучилттай, бетон болон чулуун хучилттай зам дугуйнд чичиргээ vvсгэх тул хэрэв амаржин муу бол доргионд дугуй дээш vсэрч явахад хvрдэг. Ийм замаар хурдан давхих хэрэггvй. Дугуй донслох болон тулавч (suspension) бvхэлдээ дайвалзах єєр нэг шалтгаан бол дугуйн тэнцэл (alignment) буруу байх явдал мєн. Бас зєв тэнцвэртэй боловч цохилтоос болж хэв нь алдагдсан муу обуд, эсвэл камер нь гvвгэр тєвгєр, шавар шавхай наалдсан зэргээс дугуй доргих ч тохиолдол бий.
Эцэст нь дvгнэхэд, муу амаржинаас болж машин хурд авч, жигд явж чадахгvй, тооромслох болон эргэх, єгсєх ба уруудахад бэрхшээл байнга гарна. Хэдий ийм боловч машины эзэд амаржинаа тєдийлєн хайхардаггvй нь бас vнэн. Тэдний олонхи нь ємнє хойно нь амаржины аргаа ядсан дуу тачигнаж байхад явсаар л байдаг. Автосервист орохоос залхуурдаг. Амаржинд мєнгєє гамнаад машинаа эвдлэх нь ч бий.
Харин амаржин бvрэн бvтэн эсэхийг єєрєє шалгах хялбар арга бас байна. Амаржины их биен дээгvvр тос гоожсон эсэхийг нvдээр хараад тогтоож болно. Дараа нь машиныхаа дєрвєн буланд гурав дєрєв дахин дарж дайвалзуулж vзээрэй. Vvний дараа кузов чинь тэгширтлээ нэг удаа л “буцах” ёстой. Хэрэв машин удаан савлах юм уу, эсвэл цохилт тод сонсогдож байгаа бол амаржин хэрэггvй болж солих ёстой болсон гэсэн vг.
Амаржины хувьд гэвэл, шингэнт эргэдvvрийн |гидравлик, манайхан тосон амаржин гэж ярьдаг| ба хийн шингэнт эргэдvvрийн |газогидравлик, манайхан газан амаржин гэдэг| гэсэн хоёр тєрлийн амаржин их хэрэглэгддэг. Тэднийг хийн дvvргэлттэй ба ердийн хийн гэж нэрлэх нь ч бий. Шингэнт эргэдvvрийн амаржинд тулавчийн хатуу хэсгvvдийн хэлбэлзлийг зогсоох нь шингэн нэг савнаас нєгєє саванд юvлж, клапанаар дамжуулан эргvvлэн хураах ердийн аргаар хэрэгждэг. Ийм амаржины шингэнд зууралдах чанар єндєртэй тосыг хэрэглэдэг. Хийн шингэнт эргэдvvрт шингэн байх боловч тvvнийг эхэлж хийгээр шахаж єгдєг. Хий бол шингэнээс ч илvv шахагдаж чаддаг шvv дээ. Далимд хэлэхэд, зам муу байнга донсолж явдаг манай нєхцєлд хийн шингэнт эргэдvvрийн амаржин нєгєєхєєсєє амархан мууддаг |сайн замд сайн л даа| юм.
Урдаа хєтлєгчтэй машинд МсРherson тєрлийн хоёр эрс ялгаатай хойд урд амаржин ашиглагдаж байна. МсРherson бол нэлээд нарийн бvтээцтэй, телескоп шингэнт эргэдvvртэй амаржин. Дэлхийн амаржины зах зээл маш єргєн боловч зарим гол гол vйлдвэрлэгчдээс товч танилцуулья:
TOKICO
Япон улсын нэрт Hitachi Ltd корпорацитай 2004 онд нэгдсэн TOKICO комдани нь Японы Toyota, Nissan, Mitsubishi, Isuzu гэх мэт нэртэй vйлдвэрлэгчдийн автомашинд тавигддаг Genuine parts буюу оригиналь сэлбэгийг vйлдвэрлэдгээрээ онцлог. Энэ нь тухайн автомашинд зориулан зохион бvтээгчдийн бvтээсэн яг тэр амаржин гэсэн vг юм. Энэ амаржиныг жишээлбэл Toyota Genuine Parts гэсэн савлагаатайгаар болон тухайн vйлдвэрлэгчийн брэнд болох TOKICO гэсэн сав баглаатайгаар худалдаанаас олж болно. Гэхдээ манай орны хувьд хуурамч амаржин худалдан авахаас болгоомжлон баталгаатай газарт хандаж байхыг зєвлєж байна.
KAYABA
Японы KAYABA концерны бvтээгдэхvvнийг японы пvvсvvдээс гадна дэлхийн нэртэй vйлдвэрлэгчид болох Форд, Рено, Пежо зэрэг фирмvvд єргєн ашигладаг. Каяабагийн амаржин замд наалдан тогтворжуулах, жолоодлогод уян хатан зэрэг эдэлгээний сайн чанараас гадна харьцангуй vнэ хямдтай байдаг байна.
KONI
Энэ бол зєвхєн амаржин vйлдвэрлэлээр дагнадаг пvvс. Тvvний амаржин олон эд ангиар бусдаас єєр юм. Бас нэг ялгаа нь амаржины шинж чанарыг тохируулах боломжтойд оршино. Заводоос нийлvvлсэн “тэг- байрлал ба “max” байрлал хоёрын хоорондын ялгаа 100%. Энэ боломжийг амаржиныг замын єєр єєр нєхцєл байдал болон машин эзэмшигчийн хувийн онцгой шаардлагад тохируулан ашиглаж болдог. Энэ пvvс амаржины 2500 гаруй загвар vйлдвэрлэдэг. Vнэ єртгийн хувьд манай нєхцлєєр бол vнэтэйд тооцогдоно.
MONROE
Белги улсын Monroe компани зах зээл дээр нилээд нэр хvндтэй юм. Тvvний гаргадаг амаржины єргєн сонголтын хамгийн сvvлчийнх нь
Sensatrac болж байна. Alfa Romeo-оос Zastava хvртэлх бvх машины амаржины 99%-ийг зєвхєн Monroe гаргаж байна. Monroe-гийн шинэ систем нь хийн амаржин олон жил vйлдвэрлэсэн туршлага дээр vндэслэдэг тул огцом маневрлахад тvргэн хариулж, жолоодлогыг хєнгєлж єгдєг болжээ.
SACHS
SACHS пvvс нь бараг 65 жилийн турш амаржины техник vйлдвэрлэгч дэлхийн хамгийн том vйлдвэрлэгчдийн нэг болсоор байна. Олон жилийн туршлага, нэн шинэ материал ба технологийг ашиглах болон зохион бvтээх євєрмєц шийдэл зэрэг нь SACHS гэсэн нэртэй бvтээгдэхvvнийг Alfa Romeo, Audi, BMW, Mersedes, Lada, Jaguar, Lancia, Peugeot, Saab, Skoda болон єєр олон vйлдвэрийн угсрах шугам дээр олж харах боломж олгожээ. Ийм амаржин vнэхээр vр ашигтай гэдгийг голшток-ын хєдлєх хурд хэр тэнцvv єсєн нэмэгдэж дараа нь аажим тогтворждогоос vзэж болно. Тийм болохоор ийм маркийн амаржин удаан эдлэгддэг, найдвартай, тохь тухтай тєдийгvй аюулгvй байдлыг хангаж чаддаг. SACHS пvvс нь машины гvйлтээс vл хамааран амаржиндаа нэг жилийн баталгаа єгдєг билээ.
BOGE
Ийм тэмдэгтэй амаржин Германд vйлдвэрлэгддэг бєгєєд гол тєлєв тэдний машинд тавигдсан байдаг. Vvнээс шалтгаалдаг юм уу, эсвэл єєр юмнаас болдог ч юм уу, мэргэжилтнvvд сайн гэж vнэлдэг энэ амаржин Европоос єєр газар бараг худалдддаггvй.
GABRIEL
Ийм амаржин АНУ болон Францад vйлдвэрлэгддэг боловч багаар vйлдвэрлэдэг тул зах зээл дээр их тархаагvй гэж хэлж болно.
DELCO
Энэ бол америк vйлдвэрийн амаржин тул голдуу тэнд угсарсан машинуудад хэрэглэгддэг. Тvvгээр ч барахгvй худалдаанд ил гардаггvй зєвхєн vйлдвэрийн цехэд л нийлvvлэгддэг байна. Ийм амаржин єндєр чанартай боловч мэргэжилтнvvдийн vзэж байгаагаар манай замд нэг их тохирохгvй. Тэдний зам бол дээд зэргийн хучилттай хайвэи (Highway) болон автобанн юм.
0 Сэтгэгдэл:
Post a Comment