Monday, December 20, 2010

Форд компаний түүх

Форд Мотор” компани нь дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн эгнээнд гуравт жагсдаг Америкийн олон үндэстний томоохон корпораци юм. Тэртээ 1903 оны зургаадугаар сарын 16-нд Хенри Форд гэгч автомашинд дуртай нэгэн эр Детройт мужийн Мичиган хотод “Форд Мотор” компанийн суурийг тавьсан түүхтэй.
Тухайн үед Хенри нийт 28000 ам.долларыг 12 хөрөнгө оруулагчаас авч байжээ. Тэдний дунд ах, дүү Жон ба Хорис Додж нар байсан бөгөөд тэд сүүлд өөрийн гэсэн автомашин үйлдвэрлэдэг компанитай болцгоосон юм. Үйлдвэр байгуулагдсаны дараах эхний он жилүүдэд “Форд” компани Мичиган хотын Мак өргөн чөлөөнд байрлах өөрийн үйлдвэртээ өдөрт ердөө цөөхөн хэдэн л автомашин үйлдвэрлэж байв. Хоёр гурваараа баг болсон ажилчид бусад компанийн захиалгаар машин тус бүрийн эд ангийг тусгайлан хийдэг байжээ. Хенри өөрийн бизнесийг өргөжүүлж, “Форд Мотор” компанийг байгуулах үед тэрээр 40 насыг зооглож байв. АНУ-ын их хямралын үед хөл дээрээ зогсож чадсан цөөхөн хэдэн компаниудын нэг нь яахын аргагүй “Форд Мотор” байсан юм. Өдгөө “Форд Мотор” дэлхийн хамгийн их ашиг орлоготой компаниудын нэг төдийгүй үе залгамжлан 100 гаруй жил дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн эгнээг тэргүүлж яваа билээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More