This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Sunday, August 21, 2011

Toyota-н түүх

Toyota гэх тун энгийн, сонсголонтой нэрээрээ алдаршсан Toyota Motor Corporation буюу TMC нь өдгөө дэлхийн хэмжээнд 71 мянга гаруй ажилчин, албан хаагчтай, үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч автоүйлдвэрлэгч юм.
Toyota корпорацийн түүх тэртээ 1937 оноос эхтэй. Тухайн үед Киичиро Тоёода гэгч автомашин үйлдвэрлэх зорилгоор аавынхаа “Toyota Industries” компаниас салан тусгаарлаж, автомашин дагнасан үйлдвэр байгуулахаар санаа шулууджээ. Харин үүнээс гурван жилийн өмнө буюу 1934 онд “Toyota Industries”-ийн нэгэн хэлтэс байх үед тэд Type A гэх анхны хөдөлгүүрээ бүтээж, удалгүй 1936 онд Toyota AA хэмээн нэрлэсэн анхны суудлын тэргээ үйлдвэрлэсэн байв.
TMC эдүгээ “Toyota” группын салбар компани бөгөөд Scion, Lexus, Daihatsu, Hino Motors зэрэг охин компанитай. Toyota-гийн төв Японы Аичи мужийн Тоёота болон Токио хотуудад байрладаг.
Нарийвчлан тодорхойлбол дэлхийн шилдэг авто үйлдвэрлэгч Toyota-гийн түүх 1933 оноос эхэлнэ. Тухайн үеийн Японы зохион бүтээгч, үйлдвэрийн эзэн Сакичи Тоёодагийн 1926 онд үүсгэн байгуулсан Toyoda Automatic Loom Works /хожим нь Toyota Industries нэртэй болсон/ компани авто салбарт хүч сорихоор шийдэж, түүний хүү Киичиро Тоёода гэгч анхлан Toyota компанийн суурийг тавьжээ. Тэдний хамгийн анхны бүтээл нь А1 гэх суудлын хөнгөн тэрэг, мөн G1 гэх ачааны машин байв. Удалгүй 1937 онд Toyota бие даасан компани болсон юм. Тухайн жил өнөөгийн агуу амжилт, арвин түүхийн эхлэл болон мөнхөрчээ. Ирээдүйнхээ талаар, өнөөдрийн энэ алдар хүнд, амжилтын оргилыг мэдэрч чадсан Киичиро Тоёодагийн хүсэл зориг, тэмүүлэл, эрмэлзлийн үр дүнд эдүгээ цагийн шилдэг авто үйлдвэрлэгч бий болсон юм.
1929 онд Киичиро авто үйлдвэрлэлийн талаар судлах, илүү ихийг таньж мэдэхээр Европ болон АНУ-аар хэрэн хэсчээ. Улмаар 1930 он болоход тэр бензин хөдөлгүүрийн талаар чамгүй ойлголттой болж, судалгаа ч хийж амжсан байна. Удалгүй Япон, Хятадын хооронд дайн өрнөж, улмаар дэлхийн хэмжээнд мөнгөний хомсдол бий болж эхэлсэн учир Японы Засгийн газрын шахалтаар авто салбарт хүч сорих болжээ. Дотоодын авто үйлдвэрлэл туйлаас үгүйлэгдэж байсан тэр үед, Toyoda Automatic Loom Works анхны загвар болох Type A хөдөлгүүрийг бүтээсэн юм. Энэхүү хөдөлгүүрээ ашиглан тэд 1935 оны тавдугаар сард анхны амжилт дагуулсан A1 маркийн анхны суудлын тэргээ үйлдвэрлэсэн бөгөөд тэр жилийнхээ наймдугаар сард G1 гэх ачааны машиныг гаргажээ. Түүнээс нэг жилийн дараа буюу 1936 оноос эхлэн Model AA автомашиныг үйлдвэрлэх болсон байна. Тухайн үеийн Toyota-гийн төмөр хөлгүүдийг гадаад үзэмжийнх нь хувьд Америкийн Dodge Power Wagon болон Chevrolet-тэй адилтгаж болохоор байв.
1937 он болоход Киичиро аавынхаа компаниас салж, Toyota Motor Co. гэх бие даасан компанийг байгуулжээ. Хэдийгээр үүсгэн байгуулагчдын удмын овог Тоёода байсан боловч сонсголонтой байдал, мөн ирээдүйн аз ивээлийг илэрхийлж, “Тоёота” болгон өөрчилсөн байна. Анхлан Тоёода нэрийн дор хэд хэдэн удаа зах зээлд машины эд анги нийлүүлж байсан ч 1936 оны есдүгээр сард компанийг шинэ бэлгэ тэмдэгтэй болгохын тулд нийтийн дунд уралдаан зарлаж байжээ. Уралдаанд ирүүлсэн 27 мянган бүтээлээс дугуй дүрсэнд багтаан “Тоёода” гэдгийг япон цагаан толгойн катакана үсгээр гурван үед хуваан зурсан бүтээл шалгарсан ч захирлуудын гэр бүлийн шийдвэрээр “Тоёота” болгон өөрчилжээ. Учир нь наймын тоог азтай гэж үздэг япончуудын хувьд “Тоёота” гэдэг нэрийг найман зурлага ашиглан бичдэгтэй холбон тайлбарладаг юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Toyota-гийн үйлдвэрлэл Японы эзэн хааны армид зориулан ачааны машин үйлдвэрлэхэд чиглэж байв. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цэргийн зориулалттай ачааны машинууд нь урд талдаа ганцхан гэрэлтэй гэх зэргээр байж болох хамгийн энгийн хувилбараар бүтээгдсэн байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, дэлхий дахинд энх тайван, амар амгалан ноёрхох болсон ч Япон улс эдийн засгийн хувьд асар хүнд байдалд байв. Харин Toyota энэ үеэс эхлэн арилжаа наймааны зориулалттай, ашгийн төлөө үйлдвэрлэл эрхлэх болж, 1947 онд SA гэх загвараа танилцуулсан байна. Нэгэнт нийгмийн байдал, ард иргэдийн амжиргаа туйлаас хүнд байсан учир компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа ч доройтож, 1949 оны сүүлчээр Toyota дампуурлын ирмэгт тулав. Улмаар 1950 оны зургадугаар сард тус компани ердөө 300 ачааны машин үйлдвэрлэж, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ. Менежментийн хувьд удаа дараа арга хэмжээ авч, орон тооны цомхотгол, цалин хасах болсон нь ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч, хоёр сар гаруй хугацаанд ажил хаялт үргэлжилсэн байна. Ажил хаялтыг зөвшилцлийн дүнд зогсоож, цомхотгол болон цалин хасах асуудлыг хэвээр үлдээсэн ч тухайн үед компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Киичиро Тоёода ажлаасаа огцорчээ. Киичирогийн халамж залгааг тухайн үед Toyoda Automatic Loom-ын ерөнхий гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Таизо Ишида үргэлжлүүлэх болсон байна.
Удалгүй хоёр Солонгосын хооронд дайн дэгдэж, Өмнөд Солонгосын талд тусалж байсан АНУ-ын цэргийн армиас 5000 машины захиалга Toyota компанид ирснээр сэргэн мандалтын замдаа орсон юм. Ишида тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад онцгой анхаарч, үүнийхээ дүнд ихээхэн итгэл найдвар олж авсан байна. Үүний нэг тод илрэл нь 1959 онд Мотомачи дахь салбар үйлдвэрийг барьснаар ганхаж байсан авто үйлдвэрлэлд Toyota компани Nissan-аас давж гарсан явдал байлаа.
1950 онд Toyota Motor Sales гэх борлуулалт хариуцсан тусдаа компани байгуулж, 1956 оны дөрөвдүгээр сард Toyotapet гэх дилерийн сүлжээ бий болжээ. Удаахь жил нь Toyota Crown суудлын тэргийг АНУ-ын зах зээлд гаргаж, Япон улсын түүхэн дэх анхны гадаад руу экспортолсон төмөр хөлөг болсон байна. Удалгүй АНУ болон Бразилд Toyota-гийн салбар үйлдвэрүүд хаалгаа нээв.

1960-аад оны эхэнд Toyota шинэ судалгаа, хөгжлийн тал дээр түлхүү анхаарах болсноор Тайландад төлөөлөгчийн газраа байгуулж, компанийн 10 сая дахь төмөр хөлөг үйлдвэрээс гарав. Мөн энэ үед тэд Демингийн шагнал хүртэж, Hino Motors, Daihatsu-тай хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Toyota-гийн анхны гадаад дахь салбар 1963 оны дөрөвдүгээр сард Австралийн Порт Мелбурн хотноо байгуулагдаж, 60-аад оны төгсгөлд гэхэд Toyota дэлхийн хэмжээнд байр сууриа бататгаж,нэг сая дахь автомашинаа экспортолжээ.
Toyota Motors Company болон Toyota Motor Sales нар 1982 онд нэгдэж, Toyota Motor Corporation бий болсон бөгөөд удалгүй Калифорнийн Фремонтод салбар үйлдвэрээ барьсан байна. 1989 онд тэд Lexus хэмээх люкс зэрэглэлийн загвараа танилцуулсан бөгөөд 1990-ээд онд Toyota T100 буюу Tundra, Camry Solora хэмээн нэрлэсэн Camry-гийн спорт загвар, Scion брэнд зэрэг том оврын, тансаг ангиллын, мөн спорт биш боловч ганган чамин загвартай, худалдан авах чадвартай, нэн ялангуяа залуу хөрөнгөтнүүдэд зориулсан төмөр хөлөг үйлдвэрлэх тал дээр илүү анхаарах болжээ.
Toyota-гийн түүхэнд төдийгүй дэлхийн авто ертөнцөд эргэлт хийсэн нэгэн онцгой алхам нь 1997 онд HYBRID буюу давхар хөдөлгүүртэй Prius автомашиныг үйлдвэрлэсэн явдал байлаа.
Улмаар 2000 онд Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийд тэргүүлэгч компаниудын жагсаалтад Toyota наймдугаарт бичигдсэн нь тэдний ололт амжилт, чанар чансааг батлан харуулсан хэрэг байв. Харин 2008 онд Toyota дэлхийн хэмжээнд борлуулалтаар GM-ийг давж, дэлхийн авто салбарт ноёрхогч гэдгээ баталсан юм.


Saturday, August 20, 2011

Cars 2 (гар утас)

Саяхан нээлтээ хийгээд удаагүй байгаа Walt Disney-ийн алдарт бүтээл болох Cars 2 хүүхэлдэйн киноны бүх электрон тоглоом дээр гарсан бөгөөд энэ удаа гар утасанд зориулсан хөөрхөн тоглоомыг хүргэж байна.

Friday, August 19, 2011

Infiniti JX загварыг танилцууллаа

Бартаат замд явах боломжтой 7 хүний суудалтай Infiniti JX ирээдүйн шинэ загвараа танилцууллаа. Энэхүү загвар нь Infiniti FX загвартайгаа тун төстэй бөгөөд 3.7 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүртэй болон 5.6 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэйгээр тус тус зохион бүтээхээр болжээ.  Энэхүү машин нь 2012 оны эхээр худалдаанд гарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хараахан үний нь тогтоогоогүй байна.


Дрифтийн хичээл 3

Автомашинтай холбоотой хамгийн том урлагийн нэг бол дрифт билээ. Иймээс орчин үеийн залуусдаа зориулан дрифтийг хийх талаар хичээл талын булан нээж хэсэг хэсэгчлэн хүргэж байгаа билээ. Харин одоо дрифтийн дараагийн хичээлийг үзүүлье. Нэмж хэлэхэд үүнийг маш болгоомжтой хийхгүй бол аюултай гэдгийг анхааруулж байна.


Thursday, August 11, 2011

"Петровис" компани үнээ 100 төгрөгөөр багасгалаа

Шатахуун импортлогчид өнгөрсөн долоо хоногт нэгэн зэрэг АИ92 болон А80 автобензиний үнийг 90 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Автобензиний үнэ ийн өсөж, иргэд бухимдаж байх зуур "Петровис" компани дизель түлшнийхээ үнийг бууруулж, хэрэглэгчдэдээ гэнэтийн бэлэг барилаа. Өчигдөр орой 17:00 цагаас эхлэн тус компанийн ШТС-ууд дизель түлшний үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр хямдруулав.

Monday, June 27, 2011

Хурд Үхэл !

Ослын үнэхээр аймшигтай бичлэг байна. Үнэхээр өрөвдөлтэй машин барьдаг ч барьдаггүй ч бай заавал үз !!!!! Үнэхээр аймшигтай бичлэг та бүхэн хурдаа тааруулж, явган зорчигчид маань зам хөндлөн гарахдаа заавал гарцаар гарч машин сайн харж гарч байх хэрэгтэй. Мөн жолооч нар маань нэгнийгээ хүндэлж хурдаа тохируулж явахыг хатуу сануулъя. Заавал үз!!! Та бүхэн нэгийг бодно гэдэгт итгэлтэй байна.

Аи-92 шатахуун нөөц дуусч байна


Сүүлийн өдрүүдэд иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ-92 шатахуун хомсдоод байна. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч зарим компани бэлэн мөнгөөр АИ-92-ыг худалдахаас татгалзаж, карт болон талонтой хэрэглэгчдэдээ тодорхой хэмжээгээр өгч байна.

Thursday, June 23, 2011

Шинэ www.autobulannet.tk тавтай морил

Миний дуртай загварын машин

Өнөөдөр бусад мэдээнүүдээс өөр мэдээ оруулж байна. Товчхон өөрийнхөө дуртай машиныг та бүхэнд танилцуулан тэр машины тухай оруулж байна. Миний дуртай, хүсэн дуралдаг машиныг харахыг хүсвэл дэлгэрэнгүй орж үзнэ үү. Ернь миний сонирхол бол седан машиныг илүүд үздэг нэгэн. Энэ бол миний бодол миний л хүсдэг машин ...........

Tuesday, June 21, 2011

2011 оны Bentley Continental GT

Bentley нь шинэ Continental GT-гээ шинэ 4.0 литрийн V8 хөдөлгүүртэй 2011 оны сүүлээр худалдаанд гаргахаар танилцуулаж байна. Шинэхэн хөдөлгүүр нь өдөр тутмын уналганд зориулан шатахуунд хэмнэлттэй гаргаж байгаа ба Ауди Компанитай хамтран ажилаж, Их Британд уграгдах болсон байна. Гэвч хэр их хүчин чадал гаргах нь омэдэгдэхгүй байгаа юм. Bentley удамийнхан ач гуч нараа сүперчаржертай гаргадаг уламжлалтай тул ойролцоогоор 350-иас 400-н морины хүчин чадалтай гэнэ. Хоёр Turbocharged 6.0 литрийн V12 хөдөлгүүрэнд шинэчлэгдэн 575 морины хүчин чадал гаргахаар болжээ.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More