Monday, June 27, 2011

Аи-92 шатахуун нөөц дуусч байна


Сүүлийн өдрүүдэд иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ-92 шатахуун хомсдоод байна. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч зарим компани бэлэн мөнгөөр АИ-92-ыг худалдахаас татгалзаж, карт болон талонтой хэрэглэгчдэдээ тодорхой хэмжээгээр өгч байна.

  “Жаст групп”-ын салбар ШТС-ууд тус бензинийг картаар худалдаж байгаа гэнэ. Карт нь Хадгаламж банкнаас гаргасан ямар ч виза карт байж болох ба хүссэн хэмжээгээрээ худалдаж авч болох аж. Мөн тус компаниас гаргасан талоноор дизель түлш болон АИ-92 худалдан авч болно.  Бэлэн мөнгөөр АИ-92 бензин зарж байгаа шатахуун түгээх гурван салбар Улаанбаатар хотын хэмжээнд байна. Энэ нь Гурвалжингийн гүүр дэх салбар, 32-ын тойрог дахь салбар болон Таван шарын автобусны буудлын урд байрлах салбар. Эдгээр салбараар АИ-92-ыг бэлэн мөнгөөр худалдахдаа хязгаар тогтоож, нэг удаа хамгийн дээд тал нь 20 литрээр зарж байгаа аж. Эдгээр салбарт хэрэглэгчид дараалал үүсгэн ачаалалтай байгаа тухай компанийн диспетчер хэлсэн юм. Мөн “Магнай трейд” компани АИ-92 бензинээ худалдахдаа карт, талоноор худалдах болжээ. Талоныг нь ажлын өдрүүдэд компанийн төв оффисоос очиж худалдаж авах бол карт нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан “МТ” гэсэн виза гэнэ. Харин бэлэн мөнгөөр дизель түлш болон АИ-92-ыг худалдахгүй байна.

Өнөөдөр сонин.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More