This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Saturday, January 29, 2011

Mercedes Benz CL 65 MKB Тюнинг

Алдарт машин тоноглолын томоохон компани болох MKB ийн тюнинг хийсэн Mercedes Benz CL 65 танилцуулж байна. 18" инчийн обуд, MKB ийн тас хар хормой илүү дутуугүй гялгар биетэй, 12 цилиндрийн V12 хөдөлгүүрийн чанга дууг улам сүр хүчтэй болгох 4 ширхэг яндан үнэхээр гайхалтай зохицож харагдаж байгаа нь гайхалтай юм.

Kia Picanto 2011

Өмнөд Солонгосын өмнөө барьдаг автомашины том компаниудын нэг KIA Motors нь 2011 оны 4 сарын эхээр европд худалдаанд гаргах гэж буй hatchback загварын Picanto гэдэг машин зохион бүтээжээ. Энэхүү машин нь урьд өмнө нь зохион бүтээж байсан KIA гийн машинууд дотроосоо хамгийн жижиг нь гэнэ. Picanto машин нь 1.3 литрийн багтаамжтай 3 цилиндрийн дизель хөдөлгүүртэй 75 морины хүчин чадалтай юм байна. Урт нь 3,495 мм 5 н хаалгатай.

Топ 5 Pick Up

Өнөөдөр шинэ булан нээж байгаа багөөд энэ буланг олон хүмүүс нээж мэдээ хийлгэхийг хүссэн учир нээж байна. Энэ буландаа өнөөдөр хамгийн эхэлж автомашины тухай бүх зүйлийн Топ 5 оруулж байх болно. Одоо топ 5 н Pick Up(Тэвштэй машин) машинуудыг танилцуулъя. Эдгээр машинуудыг хурд хүч, дизайн болон зайгаар шалгаруулан жагсаав.

Thursday, January 27, 2011

Админ хайж байна

Энэ блогт хамтарч админ хийх хүн байвал nyamsaikhan96@yahoo.com руу саналаа илгээгээрэй хамгийн гол нь админ болох хүн машины тухай мэдлэгтээ байх нь чухал. Мөн байнга мэдээ хийх хэрэгтэй. Хамтарч болж байвал Сайт хамтарч ажилж болно.

Rally Master 3D for Ipod Touch, Iphone

Ipod Touch, Iphone зориулсан сонирхолтой ралли маягийн хөөрхөн тоглоом орууллаа. Тоглоомын хэмжээ бага мөртлөө дүрслэл маш сайн юм байна. Хэмжээ ердөө 34.6 мб болохоор татахад маш амар байх болов уу.

Хөдөлгөөний урсгалыг өөрчилнөөс болж осол аваар их гарах боллоо

Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Гранд Плаза төвийн баруун талд байрлах “Сод Монгол” ШТС-ийн хойд замын тусгаарлах зурвасыг сэтэлж буцаж эргэдэг болгосон. Харин энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байв. Энэ хэсэгт жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, зам тээврийн осолд өртөх зэрэг үзэгдэл багагүй гарах болсон. Харин Баянгол дүүрэг дэх ЗЦТ-аас хаалт тавилаа. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал буурах юм. Мөн хэсэгт өдөрт хоёроос гурван зам тээврийн осол гардаг, 2011 он гарснаас хойш зам тээврийн ослын дөрвөн материалыг хэрэг бүртгэлтийн шатанд шалгаж байна ЗЦГ-ын БЗД-дэхь тасгаас мэдээллээ.

Дэлхийн хамгийн царайлаг машин

Та бүхэндээ ойрд Дэлхийн хамгийн гэсэн буландаа мэдээ хүргэсэнгүй. Одоо та бүхэндээ дэлхийн хамгийн царайлаг машиныг танилцуулах гэж байна. Энэ машинуудыг би өөрийн бодлоор нийтэлж гаргадаггүй олон хүмүүсээс санал асуулга авч, олон сайт ухаж мэдээгээ хийдэг учир нийтэлсэн мэдээнүүд маань бүгд үнэн зөв мэдээллийг гэдгийг баттай хэлж чадна. Хамгийн царайлаг машинуудыг хооронд санал асуулга авсан бөгөөд санал асуулганд оролцсон буюу нэр дэвшсэн машинууд бол 2011 Mercedes Benz SLS, 2011 Maserati Gran Turismo, Audi R8 , Aston Martin DB9 болон Lamborghini Gallardo LP 640 юм. Энэ алдарт машинууд дундаас бусдаасаа ялгарч содон байж чадсан машин нь Maserati Gran Turismo байлаа. Санал өгсөн хүмүүс Maserati г маш эрч хүчтэй, хурц шийдэлтэй, өргөн яг булчинтай царайлаг эр шиг харагддаг гэж сонирхолтой тайлбарыг олон хүмүүс өгсөн байна.

Монгол Ралли 2011

Том Морган гэгч 2004 онд анх санаачлан, зургаан баг Монголын бартаа ихтэй тал нутгаар машинаар хурдлах уралдаан санаачилсан нь өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тухай Английн сонинууд мэдээлжээ. Энэ жилийн уралдаан долдугаар сарын 23-нд эхлэх бөгөөд Окфорд, Вүүдтаун, Лондон зэрэг хотоос 200 гаруй баг уралдаанд оролцох аж.

Monday, January 24, 2011

Дугуйны үнэ ханш


Дугуйны төрөлжсөн худалдаа явуулдаг "Өгөөмөр" зах дээр автомашины дугуйны үнэ харилцан адилгүй байна. Тухайлбал, R13-15 размерын дугуй 50 хувийн элэгдэлттэй нь 35-65 мянга, шинэ нь 65-100 мянга, R16 размерын 215-245 өргөнтэй. 70-80 өндөртэй дунд оврын жийпний хуучин дугуй 55-100 мянга, шинэ нь 100-250 мянга, R16 размерын 265-295 өргөнтэй, 70-95 өндөртэй жийпний хуучин дугуй 100-250 мянга, шинэ нь 200-500 мянга. R17.18 размерын жижиг тэрэгний спорт хуучин дугуй 50-80 мянга, шинэ нь 80-150 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Хурдаа тааруулж явцгаая !

Та бүхэндээ нэгэн аюултай бөгөөд зүгээр явж байсан машиныг аймшигтай мөргөсөн бичлэгийг сонирхуулъя. Дандаа муу муухай юм оруулж байна гэж битгий бодоорой хамгийн гол нь эдгээр мэдээнүүд өөрсднөө дүгнэлт хийж, сэрэмжлүүлж байгаа үүднээ ийнхүү оруулдаг билээ. Та өөрөө л дүрэмээ баримталж хурдаа тааруулж л явах хэрэгтэй бусдыгаа дүрэмээ баримталдагүй гэж өөлж муулах биш өөртөө дүгнэлт хийж баримталж явах нь зүйтэй гэж би хувьдаа боддог. Үүнийг үзээд нэгийг бодох биз.

Sunday, January 23, 2011

АНУ Олон Улсын Детройт Авто Шоу 2011

АНУ д зохиогдож байгаа Детройт Авто Шоу 2011 оны 1 сарын 10 аас 23 нийг хүртэл амжилттай зохион байгуулагдаж дуусаж өчигдөр хаалтын ажилгаагаа хийжээ. Энэ авто шоунд гайхалтай тємєр хvлгvvдийн нэг нь уралдааны Porsche 918 RSR Coupe юм. Энэхvv авто машиныг Ле-Ман дахь 24 цагийн урладаанд зориулан хийжээ. Мөн Детройтын авто vзэсгэлэнгийн vйл ажиллагааны хvрээнд, Хойд Америкийн авто шоуны шvvгчид оны шилдэг тємєр хvлгийг шалгаруулсан байна. Тэдний шvvлтийн vр дvнд, тогоор авсан цэнэгээрээ 60 км-ийг туулах чадвартай Chevrolet Volt 2011 машин нь хєнгєн тэрэгний ангилалд шилдэгээр тодорсон бол, газар уснаа явагч-шилдэг авто машинаар Ford Explorer шалгарчээ. Энэ жилийн хувьд олон улсын 50 гаруй авто vйлдвэрлэгчид болон авто ертєнцийн супер тєлєєлєгчид гэгдэх 40 орчим компаний гаргасан нийт 700 гаруй шинэ загварын суудлын болон ачааны тэргvvдийг танилцуулсан байна. Одоо зургуудаас нь сонирхуулъя.

Saturday, January 22, 2011

Ipod Touch, Iphone Need For Speed Hot Pursuit 2

Ipod Touch, Iphone д зориулсан алдарт Need For Speed Hot Pursuit 2 татаж авахаар оруулж байна. Хуучин PC гээр оруулж байсан бол Ipod Touch д тохирохоор оруулж байна. Itunes рүү шууд convert хийдэг программаар оруулаад Sync хийгээд тоглож болох юм.

Friday, January 21, 2011

Дакар 2011 тойм

1974 оноос хойш тасралтгүй жил болгон зохион байгуулагддаг Дакар бартаат замын уралдааны тэмцээн билээ. Дакар 2011 өнгөрсөн 7 хоногт амжилттай зохион байгуулагдаж аврагуудаа шалгарууллаа.

Cadillac CTS-V vs Jaguar XFR Drag Race

Cadillac CTS-V vs Jaguar XFR хоёрын драг уралдааныг орууллаа. 556 морины хүчин чадалтай Cadillac  CTS-V  V6 хөдөлгүүртэй, 510 морины хүчин чадалтай V6 хөдөлгүүртэй Jaguar XFR  Аль нь бага седан загвараасаа хамгийн хурдан нь вэ гэдгийг орж сонирхон үзээрэй.

Thursday, January 20, 2011

Бинзен бага зарццуулах 10 арга

1. Шатахуун бага зарцуулдаг автомашин танд хэрэгтэй байвал:
- Моторын багтаамж багатай байх
  - Жин багатай автомашин байх явдал юм.   Машины жингээс хамааран шатахуун хэрхэн зарцуулахыг тайлбарлая. Таны машин 500кг тутамд ойролцоогоор жилд 700л бензин / нормоороо жилд 20000км / хэрэглэнэ. Жишээ нь: 1000кг жинтэй бол 1400л, 1500кг жинтэй бол 2100л гэх мэт.  2. Техникийн үйлчилгээг цаг тухайд нь хийхгүй бол шатахуун зарцуулалт нь 10% нэмэгдэнэ.
3. Дугуйн даралтыг автомашины үйлдвэрээс заасан техникийн үзүүлэлтэнд зааснаас багасгавал шатахуун зарцуулалт ихсэнэ.

Дугуй хэдийд солих вэ?

Машиныхаа дугуйг хурдан солих шаардлага бий юу. Үүнд хоёр ч өөр янзын хариулт байдаг. Юуны өмнө бүх л дугуй үйлдвэрлэгч компаниудын зүгээс дугуйгаа 13000-24000 км зам туулсан тохиолдолд солих нь зүйтэй гэж зөвлөдөг. Ер нь машин, мини автобуснуудын өмнө талын дугуй ар талынхаасаа илүү элэгдэлд ордог. Тиймээс 80000-96000 км явсан машины урд талын дугуй дээд зэргийн элэгдэлтэй буюу бараг хээгүй болсон байдаг.

Toyota Chaser, Nissan Gt-R Drift and Lesson

Дрифт гэдэг үгийг энэ бичлэгээс үзэж ойлгоорой. Дрифтийн хамгийн гол нь худлаа шарваад байх биш хамгийн гол нь уран жолоодлого юм. Энэ бичлэгнээс яаж дрифтлэхийг сурж болох юм байна. Яаж эргэлт дээр эргэх, 180 градус бүтэн эргэх хааз, кардан, жолооны хүрдийг яаж эргүүлэх вэ. гэх мэт бүх зүйлийг тодорхой хийж харуулсан байна.

Tuesday, January 18, 2011

Дэлхийн хамгийн нарны зайгаар ажилдаг машин

Австралийн Шинэ өмнөд Уэлсийн их сургуулийн 23 настай оюутан "Sunswift IV" хэмээх нарны зайгаар ажилладаг автомашин зохион бүтээжээ. Уг автомашин нь 86.4 км/цаг хурдалж геннисийн номонд бичигдсэн байна."Sunswift IV"-aap зохион бүтээгч Сидней хотын авто тойруулга дээр туршсан бөгөөд нисгэгч Бартон Мэйр, Крэйг Дэвис нар жолооджээ.Менежер Даниель Фриедмэн "10.32 цагт уг автомашин амжилт тогтоож геннисийн номонд бүртгэгдсэн. Энэ автомашин нарны зайгаар ажилладаг. Нарны зайн хөдөлгүүр дэвшил гаргаж чадсан. Үүнд өөр ямар ч төрлийн нэмэлт хөдөлгүүр ороогүйгээрээ онцлогтой" гэжээ.Зохион бүтээгчид "Sunswift IV"-г 175 мянган фунтээр худалдах сонирхолтой байна.

Monday, January 17, 2011

Mercedes Benz E-Class ослын тест



Сүүлийн хэдэн жил дэлхийн хүн амын 53.6% хувь нь техниктэй харьцдаг буюу машинтай гэсэн судалгаа гаргасан байдаг. Үүнийг дагаад осол аваар ихээр гарах болсон нь харамсалтай. Гэхдээ сүүлийн 2 жилд гарсан шинэ машинуудын ослын хамгаалалт маш нарийн болж байгаа. Жишээ нь : ABS, SSR, SSB гэх мэт төрлийн олон ослын хамгаалалт байдаг хамгийн найдвартай нь ослын дэр буюу Airbag билээ. Airbag нь цонх, жолооны хүрд, урд зорчигчийн урд нэг байна гэх мэт маш олон янз болсон билээ. Ингээд авто ослын тестийг сонирхуулъя.

Sunday, January 16, 2011

Ice Drift Party 2011 тун удахгүй

Нэгэн мэдээлэлийг хүргэж байна. Ирэх 7 хоногт Автофорум.мн сайтаас зохион байгуулагдаж буй Ice Drift Party 2011 тэмцээн болох гэж байгааг дуулгахад таатай байна.  Зөв жолоодох ур чадвар, гэнэтийн үед зөв шийдвэр гаргах сэтгэл зүйн бэлтгэл, осол аваараас урдчилан сэргийлэх самбаачлах чадвар түүнтэй холбоотой бүхий л мэдлэг чадваруудыг гишүүддээ зааж сургахыг зорьдог бөгөөд ICE Drift Party нэртэй цас мөсөн дээрхи уран жолоодлогын тэмцээнийг жил бүрийн өвөл уламжлал болгон зохион байгуулдаг.

Saturday, January 15, 2011

2011 Nissan 370 Z

"Ниссан Мотор" компаний спорт ангиллын автомашины сонгодог жишээ болсон Fairlady нь 1969 онд анх Z240 нэртэйгээр Японы зах зээлд гарч байсан.Z -ийг анхандаа зөвхөн спорт машин хөлөглөхийг хүссэн эрчүүд сонгодог байсан бол орчин үед өнгөний сонголтоос шалтгаалж хүссэн хүн салхи татуулан давхих болжээ. Энэ нь Fairlady буюу “төгс эмэгтэй” гэсэн тодотголтой нь ч холбоотой байж болох юм.2009 оны 6 дахь үеийн 370Z нь өмнөх 350Z -ийг бодвол маневарыг сайжруулах үүднээс өргөнөөс нь бага зэрэг нарийсгаж, хөдөлгүүрийг томосгосон байна.370Z Fairlady -д суурилагдсан VQ37VHR хөдөлгүүр нь Z-ийн түүхэнд байгаагүй хамгийн том эзэлхүүнт, хүчирхэг хөдөлгүүр бөгөөд 332 морины хүчтэй.Аудио системээр дэлхийд тэргүүлэгч BOSE-ийн 8 яригч бүхий, 6 CD солигч, mp3 тоглуулагчтай аудио систем нь хөгжмийг хамгийн зөв, цэвэр дуугаралтаар, жолооч болон зорчигчийг хүрээлэн хүрэх болно. Шинэчлэгдсэн Z-ийн содон хэлбэр, урд, хойд гэрлүүд, хойд спойлер, гоёмсог дугуйн хүрд зэрэг нь яахын аргагүй түүний бусдаас ялгарах давуу тал нь болж чаддаг.

Racing Simulation 3

Сүүлд гарсан Racing Simulation 3 ийг танилцуулж байна. Гэхдээ энэ д гардаг машинууд нь бүгд Формула 1 ийн машинууд юм. Энэхүү тоглоом нь Ford Racing 3 тай төстэй боловч уралдах газар, машин эд нар гээд хамаагүй илүү бөгөөд график дизайн, дуугаралт маш сайн болсон бөгөөд NFS ээс дутахгүй болсноос гадна хэмжээ бага юм байна.

Friday, January 14, 2011

Tuesday, January 11, 2011

Ханын цаас 4

Энэ удаа ханын цаас оруулж байна. Ханын цаасд маань сүүлийн үеийн бөгөөд хуучны авто машины зургуудыг оруулдаг билээ. Энэ удаа Subaru Impreza TRD, Mclaren, Mercedes Benz C500 , BMW 7 series Bluemotion гэх мэт маш олон машины зураг орууллаа. Та бүхэн татаж аваад дэлгэцэн дээр тавиарай үнэхээр гайхалтай машинуудын зураг орууллаа.

Monday, January 10, 2011

Авто сонжоо

Жолооны ард суугаа та өөрийгөө ямархуу жолооч вэ гэдгээ сориод нэг үзээрэй. Доорхи тохиолдлуудад хэрхэн яаж хандахаа, ямар шийдвэр гаргахаа бодитойгоор дүгнэж хариулаарай. Та доорх асуултанд “тийм”, “үгүй” гэсэн хариултын аль нэгийг сонгоно уу.


Моторын тосны чанарын төвшинг API буюу америкийн нефтийн хүрээлэнгийн бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр тодорхойлдог. Төвшин бүрийн тодорхойлогдох бүлгийг тэмдэглэдэг нэр нь хоёр үсгээс бүрддэг. Эхний үсэг нь зориулалтыг заадаг: Үүнд: S-бензин хөдөлгүүрт, C нь дизель хөдөлгүүрт зориулагдсан байна.

Kobe Bryant ийн машинууд

Дэлхийн алдартай тамирчин NBA ийн Lakers багийн тоглогч Kobe Bryant ийн унаж хэрэглэж, гангардаг машинуудын орууллаа. Тэрээр машины хорхойтон биш ч гэлээ үнэтэй чамин машин цуглуулах дуртай нэгэн гэнэ.

Sunday, January 09, 2011

Хотын дарга автобусаар зорчиллоо


Хотын дарга өчигдөр үдээс хойш автобусаар зорчилоо. Дөрөвдүгээр дэлгүүрийн буудалд Чингэлтэйн чиглэлийн I-085 дугаар бүхий ягаан өнгийн автобус ирлээ. Бидний урдуур гурван шуудай ундааны савтай нэгэн зүтгэсээр орох гэтэл кондуктор бөөн дуу шуу болон хөөж туусан ч дарга араас нь түлхээд оруулчихлаа. Хойноос нь бөөн хүн түрээд мань эр юутай ч хөөгдсөнгүй арын суудал руу чиглэлээ. Загнаж загнуулж байгаа хоёр хэн хэнийгээ тоож байгаа шинж алга. Дасал болсон дүр зураг ажээ.

Дэлхийн хамгийн царай муутай машин

Дэлхийн хамгийн гэсэн буландаа шинэ мэдээ хийх гэж байна. Энэ удаагийн мэдээ бол маш сонирхолтой учир нь дэлхийн хамгийн царай муутай машиныг нийтлэх гэж байна. Энэ машин бол Fiat Multipla 2002 оны загвар нь юм. Энэ машиныг 2010 оны судалгаагаар хамгийн царай муутай машинаар шалгаруулжээ. Учир нь ''маш том 6 цонхтой, хэтэрхий том зайтай, гэрэл нь авцалдаагүй, хэт босоо мөртлөө урдаа 3 н хүн зориулалтай яг л монгол хэлээр бол микро шиг'' гэж санал өгсөн ихэнхи хүмүүс хэлжээ. Ийм учраас яахын аргагүй царай муутай машинд оров. Орж дэлгэрэнгүй зургийн үзнэ үү.

Bugatti 16C Galibier

2012 онд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа алдарт Bugatti 16C Galibier танилцуулж байна. Энэхүү машин нь хуучины спорт машинуудаасаа бүх юмийн өвлөн авчээ. Гагцхүү R маягийн биш 4 хаалгаттай буюу Lux зэрэглэлийн Седан загвараараа онцлог юм. Гэхдээ мотор нь Veyron 16 цилиндрийн мотор бөгөөд дээд хурд нь 402 км/ц буюу Veyron оос 2 км/ц их болох юм. Тиймээс седан загвар дотроо хамгийн хурдан 4 хаалгат машин болох юм. Одоогийн байдлаар үнэ нь тодорхой гараагүй учир сайн хэлж мэдэхгүй байна. Энэхүү тансаг зэрэглэлийн машин нь Aston Martin Rapide, Mercedes Benz F 700, Maserati Quattroperte зэрэг тансаг зэрэглэлийн хурд хүчтэй машинуудтйа өрсөлдөх нь ойлгомжтой юм.

Saturday, January 08, 2011

Jay-Z ийн төрсөн өдрийн бэлэг

Америкийн алдартай дуучдын нэг Бейонс Ноулз, нөхөр Jay-Z дээ 41 насны ойгоор бэлэг сонгоод Bugatti Veyron Grand Sport загварын машин авч өгжээ. Beyonce нөхөр нь нэртэй рэп-дуучин Jay-Z нь үнэтэй автомашиныг бишрэгч гэдгээрээ алдартай. Түүний машины цуглуулгад Maybach 62S, Ferrari F430 Spider ба Pagani Zonda Roadster гэсэн брэндүүд байгаа гэдэг.Бэлэгний үнэ нь ойролцоогоор 1,3 сая британи фунт стерлинг болсон нь хоёр сая ам.доллартай тэнцэх юм. Монгол мөнгөөр 2,3 тэрбум юм.

Nissan Land Glider 2011

Nissan компаниас гаргаж буй Land Glider гэдэг шинэ технологитой машины олон нийтэд танилцууллаа. Энэ машин уу эсвэл мотоцикл уу? Энэ асуултыг анх машиныг танилцуулахад асуужээ. Овор хэмжээ бага нэг хүний суудалтай     батериагаар ажилдаг 100 миль хүртэл хурдлах чадвартай гээд л давуу тал нь их энэхүү машиныг энэ сарын 21-нд болох Токио мотор шоун дээр илүү дэлгэрэнгүйгээр мэдээлэх гэнэ.

Friday, January 07, 2011

Ханын цаас 3

Алдарт Mercedes Benz , BMW, Audi, Toyota, Renault гэх мэт 2010 оны автомашины ханын цаас орууллаа. Шууд татаж авахаар оруулсан.
Хэмжээ : 4.3 мб
Зурагны хэмжээ : 1600x1200

Thursday, January 06, 2011

Real Racing for Ipod Touch, Iphone

Ipod Touch, Iphone зориулсан автомашины тоглоом орууллаа. Бүх төрлийн  замаар уралдаад хөөрхөн л юм байна.

Tuesday, January 04, 2011

Утасны ханын цаас

Гар утсанд зориулсан автомашины зурагнууд орууллаа. Татаж авж утаснынхаа дэлгэцээ чимээрэй.

Дэлхийн хамгийн үнэтэй 5 машин

Энэ удаагийн Дэлхийн Хамгийн гэсэн буланаараа дэлхийн хамгийн үнэтэй 5 машиныг оруулахаар боллоо. Нүсэр нүсэр үнэ харагдаж байна даа.

Monday, January 03, 2011

Хурд Үхэл

Ослын үнэхээр аймшигтай бичлэг байна. Үнэхээр өрөвдөлтэй машин барьдаг ч барьдаггүй ч бай заавал үз !!!!! Үнэхээр аймшигтай бичлэг та бүхэн хурдаа тааруулж, явган зорчигчид маань зам хөндлөн гарахдаа заавал гарцаар гарч машин сайн харж гарч байх хэрэгтэй. Мөн жолооч нар маань нэгнийгээ хүндэлж хурдаа тохируулж явахыг хатуу сануулъя. Заавал үз!!! Төрсөн сэтгэгдэлээ хуваалцаарай. Та бүхэн нэгийг бодно гэдэгт итгэлтэй байна.

Saturday, January 01, 2011

Top Gear-ын нэвтрүүлэгийн топ 5 дугаар

Алдарт Английн BBC сувгийн нэвтрүүлэг болох Top Gear ийн нэвтрүүлэгийн топ 5 дугааруудыг багцлан хүргэж байна.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More