Tuesday, January 18, 2011

Дэлхийн хамгийн нарны зайгаар ажилдаг машин

Австралийн Шинэ өмнөд Уэлсийн их сургуулийн 23 настай оюутан "Sunswift IV" хэмээх нарны зайгаар ажилладаг автомашин зохион бүтээжээ. Уг автомашин нь 86.4 км/цаг хурдалж геннисийн номонд бичигдсэн байна."Sunswift IV"-aap зохион бүтээгч Сидней хотын авто тойруулга дээр туршсан бөгөөд нисгэгч Бартон Мэйр, Крэйг Дэвис нар жолооджээ.Менежер Даниель Фриедмэн "10.32 цагт уг автомашин амжилт тогтоож геннисийн номонд бүртгэгдсэн. Энэ автомашин нарны зайгаар ажилладаг. Нарны зайн хөдөлгүүр дэвшил гаргаж чадсан. Үүнд өөр ямар ч төрлийн нэмэлт хөдөлгүүр ороогүйгээрээ онцлогтой" гэжээ.Зохион бүтээгчид "Sunswift IV"-г 175 мянган фунтээр худалдах сонирхолтой байна.

400 гаруй зайгаар ажилладаг уг автомашины өмнөх загварууд нь тийм ч өндөр амжилт дагуулсангүй. Учир нь зохион бүтээгчид хэлбэрийг нь
өөрчилж чадахгүй байжээ.
 Харин зургаа дахь удаагийн загварын хувьд салхи зүсэх чадвар нь улам нэмэгдсэн байна. Ингэснээр геннисийн өмнөх амжилтыг эвдэхэд хүрсэн аж.Үүний өмнө 1988 онд "Женерал Моторс" компанийн "Sunraycer" хэмээх нарны зайгаар ажилладаг автомашин 78.4 км/цаг хурдалж байжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More