Tuesday, June 21, 2011

2011 оны Bentley Continental GT

Bentley нь шинэ Continental GT-гээ шинэ 4.0 литрийн V8 хөдөлгүүртэй 2011 оны сүүлээр худалдаанд гаргахаар танилцуулаж байна. Шинэхэн хөдөлгүүр нь өдөр тутмын уналганд зориулан шатахуунд хэмнэлттэй гаргаж байгаа ба Ауди Компанитай хамтран ажилаж, Их Британд уграгдах болсон байна. Гэвч хэр их хүчин чадал гаргах нь омэдэгдэхгүй байгаа юм. Bentley удамийнхан ач гуч нараа сүперчаржертай гаргадаг уламжлалтай тул ойролцоогоор 350-иас 400-н морины хүчин чадалтай гэнэ. Хоёр Turbocharged 6.0 литрийн V12 хөдөлгүүрэнд шинэчлэгдэн 575 морины хүчин чадал гаргахаар болжээ.
(567bhp/423kW) ~700Nm (516lb ft). Мөн шинэ Quickshift араа солих технолог нь давхар араа хүндрүүлэх боломж олгож байгаа юм байна. FLex-Fuel технолог нь энэ хүлэгийг ямар ч шатахуунаар явуулдаг болгожээ, холиод ч хамаагүй хөдөлдөг болгож чадсан. Өмнөх All-Wheel Drive нь 50:50 байсан бол 40:60 арын 2 дугуйнд арай илүү болжээ. Бас нэг том шинэчлэл бол 65 КГ-аар массийг багасгаж чадсан байна. 100 км/ц хурдыг 3.56 сек авдаг бөгөөд энэ нь Bentley гийн түүхэн дэх хамгийн хурдан машин юм.


1 Сэтгэгдэл:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More