This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Sunday, March 20, 2011

2011 Dodge Challenger

 2011 оны Dodge Challenger нь өмнөх загваруудаас гаднах үзэмжээрэй төдийлөн өөрчлөгдөөгүй ч гэлээ. Доторхи интериор болон хөдөлгүүрт томоохон өөрчлөлт гарсан юм. 2010 оны загвар нь 5.0 литрийн V8 хөдөлгүүртэй байсан бол энэ загвар дээр 6.4 литрийн HEMI V8 хөдөлгүүртэй  475 морины хүчтэй болсон нь гайхалтай юм. Dodge Challenger худалдаанд өнгөрсөн сард гаргасан бөгөөд худалдаалах үнэ нь 43,680$ юм байна.

Автомашин үйлдвэрлэгчид хэцүү байдалд байна


АНУ-ын автомашины хамгийн том үйлдвэрлэгч “Женерал моторс” Испани болон Герман дахь машины үйлдвэрлэлээ бууруулахаар болж буй талаар “Блүүмберг” мэдээллээ. Энэ мэдээллийн дагуу бол Испанийн Зарагоза хот дахь тус компанийн үйлдвэр маргааш хаагдаж мэдэх юм. Харин Германд зохион байгуулахаар болоод байсан компанийн шилжилт маргааш, эсвэл нөгөөдөр цуцлагдаж мэдэх талаар компанийн төлөөлөгч Клаус Петер Мартин хэлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Дэн Экэрсон Сао Пауло хотод хийсэн мэдэгдэлдээ өнгөрсөн долоо хоногт болсон Японы газар хөдлөлт, цунами нь энэхүү өөрчлөн зохион байгуулалтын үндэс болжээ. Энэ бүхний гол зангилаа нь авто зах зээлд хомсдол бий болох вий гэсэн айдас юм. “Японы өнөөгийн нөхцөл байдал нь үйлдвэрлэлд эцсийн дүндээ нөлөөлөл үзүүлэх үү гэдэгт хариулахад тун бэрх байна. Ялангуяа үйлдвэрлэл зогсох эсвэл удаашрахад хүрвэл яах вэ гэдэг нь тодорхойгүй байна” гэж Стэнфорд дахь санхүүгийн зөвлөх үйлчилгээний компанийн захирал Мариан Кэллэр хэлжээ.

Saturday, March 19, 2011

Moto GP Дакарт нээлтээ хийнэ



2011 оны Moto GP ангиллын ДАШТ эхлэхэд бэлэн болоод байна. Оны анхны уралдаан Катарын Лозайл тойрог зам дээр амралтын өдрүүдэд болох юм. “Ямаха” багийн мотоциклч Хорхе Лоренцо аварга хамгаалах аянаа мэдээж Катараас эхлүүлнэ. Өнгөрсөн жил нээлтийн гараанд хоёрт орж байсан Испани эр дараагийн есөн уралдааныхаа долоод нь түрүүлснээр аварга цолоо авсан. Хоёр удаагийн супербайк уралдааны дэлхийн аварга Колин Эдуардс ес дэх жилдээ тэргүүн ангилалд хүчээ сориход бэлэн болжээ. “Ямаха” багийн мотоциклч маань өнгөрсөн жил шагналын тавцанд гарч чадаагүй ч шинэ улиралд тэрхүү хар цувралаа зогсооно гэдэгтээ итгэлтэй байна. Харин өнгөрсөн жил Лоренцогоос 150 онооны ард бичигдэж, дөрөвт жагссан Кейси Стонер “Дукати”-г орхиж, “Хонда”-тай нэгдсэн. Мэдээж тэрбээр 2007 онд хүртэж байсан цомоо ихэрлүүлэх зорилттой.

Friday, March 18, 2011

Дрифтийн хичээл

Дрифт гэдэг үг нь бас утгатай юм. Дрифт гэдэг нь нэг ёсондоо уран жолоодлого болон урлаг юм. Хий дэмий шарвахдаа гол нь биш нарийн тооцооны суурин дээрээс хийх шаардлагатай зүйл юм. Дрифтын хичээл гэдэг мэдээлэл төдийлөн байх нь хомс бөгөөд дрифтийг хийж чадахгүй хүмүүс худлаа үнэн хийж машины эд ангиа сүйтгэж байснаас энэхүү билэгийг үзээд тодорхой хэмжээний ойлголттой болох болов уу гэж бодлоо.

Tuesday, March 15, 2011

Volkeswagen Routan машинаа эргүүлэн татлаа

Өчигдөр Volkeswagen компани 2010 онд үйлдвэрлэгдэсэн VW Routan болох мини ван загварын 12100 ширхэг машинаа эргүүлэн татжээ. Учир нь VW Routan машины замын аюулгүй байдлын системд доголдол гарч гэнэтийн осол аваарын үед ямар ч идэвхигүй болдог байна. Үүний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохиролтой гэж эргүүлэн татлаа. Энэхүү шалтгаанаас болж мөн Chrysler Town & Country, Caravan гэх мини ван загваруудад гэмтэл гаржээ. Гэхдээ эдгээр машинуудыг эргүүлэн татах нь тодорхойгүй байна.

Monday, March 14, 2011

Машины үнэ нэмэгдэх үү?

Өнгөрсөн баасан гарагийн шөнө Японд аймшигт газар хөдлөлт цунами болсон билээ. Үй олон барилга устан сая сая машинууд усны шувуу шиг хөвөн их гарз хохирол учирсан билээ. Харин монголд сүүлийн хэдэн хоног автомашины үнэ нэмэгдэнэ гэх цуурхал тараад байгаа билээ. Учир нь Японы автомашины зах зээл болон далайн замаар экспортлодог машинуудаа бүгдийн урсгаж эсвэл далайд явах зам нь хаагдаж, монголд япон машины арилжаа худалдаа багасаад байгаа билээ. Иймээс япон машины монголд экспортлодог тоо нь багасч байгаа юм.  Зарим хүмүүс үүнийг далимдуулан хий үнээ нэмэн хөөрөгдүүлж ашиг хонжоогоо хөөн автомашины үнээ нэмсэн гэх мэдээлэл ихээр гараад байгаа билээ. Харин ойрын хугацаанд автомашины үнэ тогтвортой байх бололтой.

Friday, March 11, 2011

Админ хайж байна

Энэ блогт хамтарч админ хийх хүн байвал nyamsaikhan96@yahoo.com руу саналаа илгээгээрэй хамгийн гол нь админ болох хүн машины тухай мэдлэгтээ байх нь чухал. Мөн байнга мэдээ хийх хэрэгтэй.

Wednesday, March 02, 2011

Урд хөрш маань машины загвараа өөрсдөө зохиогоосой

Дэлхийн хамгийн том гүрнүүдийн нэг болох Хятад улсад сүүлийн хэдэн жил маш эрчимтэй автомашины зах зээл нь хөгжиж байгаа бөгөөд улсынхаа автомашины хэрэгцээг хангахаар том цар хүрээтэй болсон билээ. Дэлхийн нэр хүндтэй компаниудыг эзэмшин зарим компаниудаас тодорхой хэмжээний хувьцаа эзэмшдэг юм. Харин сайны хажуугаар саар гэхчээр урд хөрш маань машины дизайн загвар болон логогоо нэр хүндтэй болон гадаадын автомашиныг бүхлээр нь шуудхан хэлэхэд бүхлээр нь copy дох хэвийн үзэгдэл болжээ. Үүнийг тэр компаниуд зүгээр өнгөрөөгөөд байгаан хачирхалтай юм. Ямар ч байсан made in china болон china copy cars ыг сонирхуулан толилуулъя.

Sunday, February 27, 2011

Домогт хурдны хаан Nissan GT-R түүх

Анхны Nissan GT-R гэдэг нэрээр 1969-1977 онд үйлдвэрлэгдсэн юм. Дараа нь 1972 оноос эхлэн үйлдвэрлэхээ больсон бөгөөд 16 жилийн турш завсарджээ Харин 1989 оноос Nissan GT-R гэх нэр дахин худалдаанд гарах болжээ. 1989 онд Nissan GT-R R32 загвараа гарган тэрхүү машинаа голдуу жирийн хэрэглээнд биш авто спортод ашигладаг байсан ба JGTC Group A төрөлд 4 удаа зохион байгуулахад нь 4 удаа аваргалж байжээ. 1990-1992 онд  Australian Touring Car Championship түрүүлж тэр үедээ хурдны их аварга нь байлаа. 1993 онд Nissan GT-R R33 загвараа гарган танилцуулж, Nissan GT-R R34 өө 1999 онд анх танилцуулж байжээ. Түүнээс хойш 10 жилийн дараа буюу 2009 онд Nissan GT-R35 аа гаргасан .

Wednesday, February 23, 2011

Ford Explorer SUV загвараа татлаа


Ford компани Explorer SUV загварын зарим автомашинуудыг эргүүлэн татах гэж байна. Учир нь уг автомашиныг үйлдвэрлэх явцад арын суудлуудад алдаа гарсан бөгөөд энэ нь машины гадаад болон дотоод үзэмж, аюулгүй байдал зэрэгт сөргөөр нөлөөлжээ.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More